Б.А нь эмнэлгийн эрхлэгчээр ажиллаж байх хугацаандаа хэвтэн эмчлүүлж байсан өндөр настны нийгмийн халамжийн тэтгэврийг 2021-2025 онд авч, хувийн хэрэгцээндээ зарцуулсан хэрэгт холбогджээ. Цагдаагийн байгууллагаас шалгахад Б.А нь тухайн иргэний таван жилийн хугацаанд авах ёстой байсан нийт 16.7 сая төгрөгийн тэтгэврийг өөртөө авч, завшсан болохыг тогтоосон байна.

Тэрээр бусдын эд хөрөнгөд хохирол учруулж, өөртөө давуу байдал бий болгосон үйлдэлд прокуророос Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлджээ.

Уг хэргийг шүүх хянан хэлэлцээд Б.А-г эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан гэм буруутайд тооцож, нийтийн албанд ажиллах эрхийг гурван жилийн хугацаагаар хасаж, хоёр жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан байна.