“Херо энтертайнмент” группийн захирал, найруулагч Б.Баатарыг өнөөдөр /2026.10.02/ Тагнуулын ерөнхий газраас баривчилжээ.

Түүнийг “Үндэсний эв нэгдлийг бусниулах” гэх үндэслэлээр өнгөрсөн гуравдугаар сараас Тагнуулын байгууллага шалгаж эхэлсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 19.9.1 дэх хэсэгт заасан хэрэгт яллагдагчаар татсан талаар өмнө нь мэдээлж байсан. 

Мөн Б.Баатарт Эрүүгийн хуулийн 17.3 дугаар зүйлд заасан залилах, 18.6 дугаар зүйлд заасан мөнгө угаах гэмт хэрэгт холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан байна. 

Эдгээр хэрэгтэй холбогдуулан шүүхээс өнгөрсөн есдүгээр сарын 25-нд Б.Баатарыг Монгол Улсын хилээр гарахыг хориглох таслан сэргийлэх арга хэмжээ авсан бөгөөд өчигдөр буюу аравдугаар сарын 1-нд уг хилийн хоригийг хэвээр үлдээсэн байна. 

Тэгвэл өнөөдөр ТЕГ-аас Б.Баатарыг баривчилж, цагдан хорих тухай саналаа шүүхэд хүргүүлжээ.

Одоогоор шүүх уг хүсэлтийг хэлэлцэж байгаа бөгөөд цагдан хорих эсэх шийдвэр гараагүй байна.