УИХ-ын гишүүн Ж.Батзандан саяхан л манай ах ямар нэгэн төрийн албанд очсон байвал надад хэлээрэй хэмээн томорч байсан. Тэгвэл УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ төрийн албанд томилогдохоор зэхэж байгаа талаарх мэдээлэл цацагдаж эхэллээ. Тухайлбал өнгөрсөн долоо хоногт Засгийн газрын хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Г.Баясгаланг Үндсэн хуулийн цэцийн гишүүнээр томилсон билээ. Түүний оронд Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар /ТӨБЗГ/-ын дарга Б.Ганбатыг томилохоор болсон талаарх мэдээлэл байна. Тэгвэл Б.Ганбатын халааг УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах Ж.Бат-Эрдэнэ яригдаж эхэлжжээ. Ж.Бат-Эрдэнэ нь Зам тээврийн яамны төрийн нарийн бичгийн даргаар ажиллаж байгаад 2018 онд үүрэгт ажлаа хүлээлгэн өгсөн байна. Түүнийг Гаалийн ерөнхий газрын даргаар томилно гэж байсан ч ийнхүү Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын даргаар томилохоор болсон байна.
УИХ-ын гишүүн Ж.Батзандангийн ах ТӨБЗГ-ын даргад яригдаж эхэлжээ

Холбоотой мэдээ

Бусад · 12 цаг
Хандалт нь 1 сая давсан “FOLLOW” шоу Монголын мэдээллийн сайтуудын түүхэнд шинэ хуудас нээлээ

· 13 цаг
Монголыг Fulham-ын 6.5 тэрбумын өрөнд оруулсан цор ганц буруутан Б.Батцэцэг сайд Ч.Номинг гүтгэсэн акц зохион байгуулж увайгүйтэв

Нийгэм · 14 цаг
Арванхоёрдугаар сараас эхлэн айл өрхүүдэд 14 хоногийн хэрэгцээний шахмал түлшийг нэг удаагийн худалдан авалтаар олгоно

Нийгэм · 14 цаг
Гол мөрөн, нуурын мөсний зузаан эрчимтэй зузаарах хэдий ч нуурын толио, гол мөрний нийт уртын дагууд мөсний зузаан харилцан адилгүй байна

Нийгэм · 16 цаг
“Өвлийн идэш-2026” нэгдсэн худалдаа маргааш эхэлнэ

Улс төр · 16 цаг

Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!