Ч.Хүрэлбаатар: Монгол улс саарал жагсаалтад орох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ

Админ
2019/10/15


Монгол Улс Олон улсын санхүүгийн хоригт орох эсэх нь өнөөдөр шийдэгдэнэ. Өөрөөр хэлбэл, манай улс мөнгө угаах болон терроризмтой тэмцэж чадаж байгаа эсэх нь өнөөдөр Парист болж буй хурлаар тодорхой болох юм. Гэвч сүүлийн үед Монгол улс саарал жагсаалтад орсныг нууж байгаа гэх мэдээлэл гарсан. Энэ талаар Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Тийм зүйл байхгүй. Монгол улс мөнгө угаах, тероризмын эсрэг саарал жагсаалтад өмнө нь нэг удаа ороод гарсан. Үүнээс хойш эрчимтэй хяналтад байгаа. Хоёр удаа Австрали, Тайланд улсад болсон хурлын үеэр Монгол улсад авч хэрэгжүүлсэн эрчимтэй хяналтын тайланг тавьсан. Энэ сарын 13-18-ны хооронд Франц улсад болж байгаа хурлын үеэр тус тайлан яригдаад эцэслэн шийдвэрлэгдэнэ. Шийдвэр гараагүй байхад нууна гэсэн зүйл байхгүй шүү дээ. Манайд мөнгө угаах тероризмын эсрэг Үндэсний хороо ажилладаг. Энэ хороог Хууль зүйн сайд ахалж, Тагнуулын Ерөнхий газрын дарга орлогчоор нь ажилладаг” гэлээ. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна