Өмгөөлөгч Г.Батбаяр машиндаа нас барсан байдалтай олджээ

Админ
2024/04/26

Өмгөөлөгч Г.Батбаяр энэ сарын 21-нд гэрээсээ гараад сураггүй алга болсон талаар бид мэдээлсэн. Цагдаагийн байгууллагаас эрэн сурвалжлах ажиллагаагаа мэдэгдсэн. 

Тэгвэл тэрбээр нас барсан байдалтай олдсон байна. Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл, мэдээллийн төвөөс тодруулахад "Цагдаагийн байгууллагад 2024 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр иргэн Н-аас өөрийн төрсөн ах Б-г оршин суух хаягандаа ирээгүй тул эрэн сурвалжлуулах талаар өргөдөл гаргасан. 

Өргөдлийн дагуу цагдаагийн байгууллагаас тухайн иргэнийг олж тогтоох чиглэлээр шуурхай эрэн сурвалжлах ажлыг зохион байгуулахад Хан-Уул дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Богд хаан" амралтын газрын автомашины зогсоолд байрлуулсан автомашинд нас барсан байдалтай олдсон. Эл хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн явуулж байна" хэмээн мэдээлсэн байна. 


Сэтгэгдэл (5)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.46.116
    2024/04/28

    Захиалгат аллага биш байгаа даа..

    Хариулах
  • 66.181.179.90
    2024/04/26

    Энэ хүн зөв, ёс суртахуунтай хүн бол байгаагүйг хүн бүр мэднэ. Өнгөрснийх нь дараа худлаа магтаад яах билээ. Хүн гэж богинохон амьдралдаа зөв амьдрах, ёс суртахуунтай байх гэдэг мөн чиг чухал даа. Муу хүнг муу л байсан гэл дээ одоо нээх зарим гарууд эвийлж энэ тэр. Энэ нь иргээд өнгөрсний дараа ч зөв хэлэгдэхийн тулд зөв амьдрах ухааныг бусдад үлгэрлэх тухай асуудал шүү. Үнэн бай монголчуудаа

    Хариулах
    • 83.191.124.54
      2024/04/28

      Unen2

    • 162.251.61.109
      2024/04/27

      Энэ хүн ноён уулын бүх шүүх хуралд оролцож, 48 удаа хойшилсон 3 шатны шүүхэд ялалт байгуулж, тусгай зөвшөөрлүүдийг нь цуцлуулан ухуулалгүй авч үлдэж чадсан. Түүнээс тэр босоо хэвтээ хөх монгол гэсэн улс төрчдийг хөхдөг нөхдүүд бол биш шүү!!! Ноён уултай холбоотой олон хүмүүс энэ хүнийг харлуулах гэж 2 3-н сар хүмүүсээр албаар өдүүлж, уурлуулж байгаад бичлэг хийж цацсан. Чам шиг малнууд нь итгээд доромжлоод л байж байсан. Буудалд бусдад хүчиндүүлж нас барсан 13 настай охины өмгөөлөгчөөр нь энэ хүн үнэ төлбөргүй ажиллаж гэмт этгээдүүдэд бүх насаар нь хорих ял өгүүлж байсан. Ядарсануудаас нь өмгөөллийн төлбөр нэхээд байхгүй баячуудаас бол төлбөрөө өндөр тогтоож авдаг тийм л хүн байсан. Ажил2 гээд охиноо л сайн хүмүүжүүлж чадаагүй байх.

    • 122.201.31.64
      2024/04/26

      Үнэн шүү худлаа шударга байя ёс суртахуунгүй хүн амьтан дарамталсан тийм хүн байсан штээ