Дархан-Уул аймгаас алга болсон охиныг Улаанбаатараас олжээ

Админ
2019/10/28

Дархан-Уул аймагт энэ сарын 10.24-ний өдөр 14 настай охин алга болсон талаарх мэдээллийг ар гэрийнхэн нь Онцгой байдлын газарт мэдээлсэн талаар бид мэдээлсэн.  Улмаар охиныг хайхаар Онцгой байдлын газар, цагдаагийн газрын алба хаагчдын хамтарсан баг эрэн хайх ажиллагааг эхлүүлсэн. Аймгийн Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн 12 алба хаагч, Цагдаагийн газраас 75 алба хаагч, Зэвсэгт хүчний 330 дугаар ангиас 30 алба хаагч, нийт 117 алба хаагч, хоёр нохой, долоон автомашинтайгаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, үзэгдэх орчин хязгаарлагдсан тул мөн өдрийн 18:00 цагт эрлийн ажиллагааг түр зогсоосон байдаг. Тэгвэл охиныг эсэн мэнд олжээ.  Охиныг өнгөрсөн амралтын өдөр Чингэлтэй дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтсийн жижүүрийн бүрэлдэхүүн Барилгачдын талбайд эсэн мэнд явж байхад нь олсон байна. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна