Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг хилийн хоригоо цуцлуулж, Монголоос явжээ

Б.Ариунзаяа
2019/11/06

Авлигатай тэмцэх газраас  2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг сэжигтнээр шалгаж байгаагаа мэдэгдсэнээс хойш даруй жил гаруй хугацаа өнгөрч байна.

 

Ерөнхий сайд нарыг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, илт хууль бус шийдвэр гаргасан,  бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэмээн буруутгаж, 2018 оны дөрөвдүгээр сарын 10-ны өдөр сэжигтнээр тооцон баривчилж, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Урьдчилан хорих 461-р ангид нэг сар саатуулсан.

 

Гэвч Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг өдгөө хил давжээ.  Тэрбээр өнгөрсөн аравдугаар сард өмгөөлөгчөөрөө дамжуулан шүүхэд хилийн хоригийг цуцлах хүсэлт гаргажээ.

 

Улмаар Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн шүүх  Ч.Сайханбилэг нарын эрүүл мэндийн байдлыг харгалзан үзэж, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хилийн хориг тавьсан шүүгчийн захирамжийг хүчингүй болгох шийдвэрийг гаргасан байна. Шүүхийн шийдвэрийн дараа Ч.Сайханбилэг эрүүл мэндийн үйлчилгээ авахаар Монгол Улсыг орхин гарчээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна