“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай яагаад тэмцлээ зогсоов

Админ
2019/11/11

“Монголын үндэсний фронт” хөдөлгөөний тэргүүн Б.Баярмагнай тэмцлийн ажлаа орхихоо гэдгээ мэдэгджээ.

 

Тэрбээр өөрийн фэйсбүүк хуудаснаа “Миний бие ар гэрийн шалтгаанаар Монголын Үндэсний Фронтын ажлаас удаан хугацаагаар хөндийрч байгааг үүгээр мэдэгдье. МҮФ-ыг Монголын төр, ард иргэд хүлээн зөвшөөрөгдөх хүртэл хэмжээнд цуг явсан фронтын нөхөддөө баярлалаа” хэмээн бичсэн байна.

 


“Монголын үндэсний фронт”  хөдөлгөөнийхөн өнгөрсөн баасан гарагт Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Эх орон дуудаж байна” жагсаал, цуглааныг зохион байгуулсан.

 

Гэтэл тэргүүн Б.Баярмагнай яагаад ийнхүү тэмцлийн ажлаасаа удаан хугацаагаар хөндийрч байна вэ, ямар нэгэн дарамт шахалт ирсэн үү эсвэл албан тушаал амалсан уу хэмээн цахим орчинд нэлээд таамаг хөвөрч байна.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна