Үндэсний фронт: Б.Баярмагнай, З.Болдбаатар гэх генералууд бол урвагчид

Админ
2019/11/12

Монголын Үндэсний фронт  хөдөлгөөн “Эх орон дуудаж байна" жагсаалыг өнгөрсөн баасан гарагт Сүхбаатарын талбайд зохион байгуулсан. Жагсагчид УИХ өөрөө тарах ёстой гэсэн байр суурийг илэрхийлсэн. Гэвч эл жагсаалыг удирдаж байсан "Монголын Үндэсний фронт" хөдөлгөөний тэргүүн, хошууч генерал Б.Баярмагнай өөрийн фэйсбүүк хуудсаар ажлаа өгч байгаагаа мэдэгдсэн. Яг одоо Монголын Үндэсний фронт  хөдөлгөөнийхөн мэдээлэл хийж, тэргүүнээрээ тоймч Ш.Гантулгыг сонгосоноо мэдэгдэж байна. Энэ үеэр “Хошууч генерал Б.Баярмагнай жагсаал цуглааны үеэр тэргүүнээсээ татгалзаж байгаагаа мэдэгдсэн. Тэр үед бид ингэж болохгүй, та хүлээцтэй байх ёстой гэсэн. Тэр үед гурав хоног бодъё гэсэн. Гэтэл 10-нд өөрийн цахим хуудсаараа  Үндэсний фронт хөдөлгөөнөөс удаан хугацаагаар хөндийрч байгаагаа мэдэгдсэн. Бид цочирдсон. Гэтэл З.Болдбаатар генерал бас татгалзлаа. Генерал хүн хэзээ ч дайны талбарт цэргээ хаяж явдаггүй. Эдгээр генералууд Монголын төлөө хэзээ ч явахгүй юм байна. Тэд урвагчид” гэв. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна