Глобал удирдагч дээд сургуульд Зөрчлийн хэрэг нээн шалгаж байна

Админ
2019/12/04

Глобал удирдагч дээд сургууль нь хуульд заасан тусгай зөвшөөрөл аваагүй, боловсролын сургалтын үйл ажиллагаа эрхэлж байсныг холбогдох байгууллагууд илрүүлжээ. Тус сургуульд Зөрчлийн тухай хуулийн 9.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар зөрчлийн хэрэг нээж, хэрэг бүртгэлтийн ажиллагаа явуулж байна. Тодруулбал Глобал удирдагч дээд сургууль нь “Эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх тусгай зөвшөөрөлгүй  аж.

 

Гэтэл  2018-2019 оны хичээлийн жилд тухайн мэргэжлээр сургуулийн захирлын тушаалгүйгээр элсэлт авч, сургалтыг онлайн хэлбэрээр сургалт зохион байгуулсан нь илэрчээ. Энэхүү сургалтад 50 гаруй иргэд хамрагдаж сургуулийн дансанд сургалтын төлбөр гэж тус бүр 2.500.0 /хоёр сая таван зуун мянган/ төгрөгийг тушаасан байна.

 

Эдгээр иргэдээс 30 иргэнд 3 хичээлийн жилээр “Оюутны сурлагын дэвтэр”-ийг нээн хөтөлж, “Оюутны дүнгийн хуудас”-ыг тус бүрт нэгэн ижил хичээлийг сонгон судалснаар бөглөж баталгаажуулжээ. Сургуулийн захирлын 2019 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 57 тоот “Оюутан шилжүүлэх тухай” тушаалаар дээрх 30 иргэнийг “эм зүй”-н мэргэжлийн чиглэлээр сургалт эрхлэх зөвшөөрөл бүхий “Энэрэл” дээд сургуульд шилжүүлсэн байна.

 

          Иймд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулийн 6.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасныг үндэслэн харъяаллын дагуу шалгуулахаар Нийслэлийн Прокурорын газарт шилжүүллээ.

 

  •  

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна