О.Баасанхүү: Сарын дотор 100 тэрбум төгрөгийн Тэтгэврийн зээл олгогдсон байна

Админ
2020/01/08


Эдийн засгийн байнгын хороо хуралдаж байна. Хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийг төрөөс нэг удаа төлж, тэглэх хуулийн төслийг хэлэлцэж эхэллээ. Засгийн газраас оруулж ирсэн төслөөр өндөр настны болон халамжийн тэтгэвэр, тэтгэмж, цэргийн тэтгэвэрээ арилжааны банкинд барьцаалан зээл авсан иргэдийн тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа тэглэх талаар тусгасан. Төслийн танилцуулгыг ХНХ-ын сайд С.Чинзориг хийж байна. 


Хуралдааны үеэр УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил “Миний ойлгосноор 10 буюу түүнээс дээш сая төгрөгийн зээл оны сүүлээр гарсан байна лээ шүү. Нийт үнийн дүн нь 100 гаруй тэрбум төгрөг болоод байгаа юм билээ. ҮАБЗ ийм шийдвэр гарах нь эрт тодорхой болсон юм билээ шүү” гэсэн бол  УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Сарын дотор 100 тэрбум төгрөгийн тэтгэврийн зээл олгогдсон байна. Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэр аль хэзээ гарчихсан. Мэдээлэлд ойр хүмүүс үүнийг ашигласан юм биш биздээ” хэмээв.

 

Үүний хариуд  ХНХ-ын сайд С.Чинзориг “ҮАБЗ –ийн шийдвэр нууцын зэрэглэлд гарсан. 12 дугаар сарын 30-ны өдөр хуралдаж шийдвэрээ гаргасан.  Тэтгэврийн зээл нийтдээ 775 тэрбум гэх тоон мэдээлэл бий. Харин 12 дугаар сарын 31-ны байдлаар 758 буурсан байна” гэв.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна