УИХ дахь МАН-ын бүлэг Тэтгэврийн зээл тэглэх асуудлаар дахин хуралдана

Админ
20 цаг 35 минутын өмнө

УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Иргэдийн тэтгэвэр барьцаалсан зээлийн төлбөрийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийнэ. Харин үүнээс өмнө уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлэг хуралдаж, тодорхой саналуудыг хэлэлцэх юм байна.

 

Тодруулбал, тэтгэврийн зээлгүй ахмадуудад хэрхэн хувь хүртээх, Салхитын мөнгөний ордыг барьцаалан бонд босгоход Хөгжлийн банк баталгаа гаргах эсэх асуудлыг дахин хэлэлцэх аж. УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдөр 12.00 цагаас хуралдахаар болжээ.

 

Мөн хуулийн төслийг УИХ-ын Эдийн засгийн байнгын хороо, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хуралдаанаар хэлэлцэх юм.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна