УИХ: Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай хуулийн төсөл батлагдлаа

Админ
2020/01/10

УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Тэтгэврийн зээлийг төрөөс нэг удаа төлөх тухай Засгийн газраас өргөн мэдүүлсэн хуулийн төслийг хэлэлцэж баталлаа.

 

Ингэснээр зургаан сая хүртэлх тэтгэврийн зээлийг  төрөөс нэг удаа чөлөөлж, тэтгэврийн зээлгүй ахмадуудад 1 сая төгрөгийн ваучер өгөх шийдвэр албажиж байна. Хууль батлагдсанаар тэтгэврийн зээлийн олголтод хязгаар үүсгэж, жилд нэг удаа зургаан сараас дээшгүй хугацаанд олгодог болно.

 

Хууль батлагдсантай холбогдуулан, “Эрдэнэс Монгол” компаниас Хөгжлийн банкаар баталгаа гаргуулах замаар бонд гаргаж, сар шинээс өмнө тэтгэврийн зээлийг тэглэх үйл ажиллагааг зохион байгуулах юм.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна