Д.Эрдэнэбат: Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг АН дэмжинэ

Админ
2020/01/27

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэх Улсын ерөнхий прокурорын саналыг УИХ-ын гишүүний халдашгүй байдлын дэд хороо хэлэлцэж шийдвэрээ гаргасан.

 

Тэд УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн юм. Тус шийдвэрийг  АН-ын зөвлөл дэмжинэ гэлээ. Энэ талаар УИХ дахь АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат хэлэхдээ "АН-ын зөвлөл УИХ-д шаардлага хүргүүлсэн. УИХ-ын гишүүн Н.Номтойбаярыг гурван зүйл ангиар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр бүрэн эрхийг нь түдгэлзүүлэхээр прокурор санал хүргүүлсэн.

 

Талийгаачийн гэр бүлийнхнээс АН-д захидал ирүүлсэн. Үүнтэй холбогдуулан Халдашгүй байдлын дэд хорооны Н.Номтойбаярын бүрэн эрхийг түдгэлзүүлэхийг дэмжих байр суурийг илэрхийлж байна" гэлээ. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна