“Boeing 737 Max 8” нислэг үйлдэхэд аюулгүй гэв

Админ
2019/03/12

Өнгөрсөн ням гарагт Этиопын нийслэл Аддис Абеба хотоос Найроби хотыг зорин хөөрсөн “Ethiopian Airlines” компанийн нисэх онгоц осолдсоны улмаас 157 хүн амиа алдсан билээ. Энэ үйл явдалтай холбогдуулан дэлхийн улс орнууд Боинг 737 Max  онгоцоор нислэг үйлдэхээ түр зогсоогоод байгаа юм. Манай улс ч тус загварын агаарын хөлгийн нислэгээ түр зогсоосон. Тэгвэл АНУ-ын Холбооны агаарын тээврийн удирдлагын газар “Boeing 737 Max 8” загварын нисэх онгоцыг аюулгүй гэж үзэж байгаагаа мэдэгджээ. Харин “Boeing” компаниас одоогоор энэ талаар мэдэгдээгүй байна. 

 

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна