Ховд аймагт газар хөдөлж, иргэдэд чичирхийлэл мэдрэгджээ

Админ
6 цаг 41 минутын өмнө

Өнөөдөр орон нутгийн цагаар 14:11 минут 57 секундэд Ховд аймгийн төвөөс 36 км, Манхан сумаас 42 км-ийн зайд нэлээд хүчтэй газар хөдлөлт болжээ. Ховд аймгийн төвийн иргэд газар хөдлөлтийн чичирхийлэл хүчтэй мэдрэгдсэн ба урьдчилсан байдлаар 4-5 баллын газар хөдлөлт болсон гэх мэдээлэл байна. Одон орон геофизикийн Ховд салбар газар хөдлөлт аймгийн төв болон ойролцоох сумдад хэдэн баллын хүчтэй хөдөлсөнийг нарийн тогтоохоор ажиллаж байгаа аж.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна