Томоохон албан тушаалын томилгоо эхэллээ

Админ
2019/04/03

Шүүхийн шинэчлэлийн хүрээнд Улсын дээд шүүхээс эхлээд хуулийн бараг хүрээнд томилгоо өрнөж байгаа билээ. Томоохон албан тушаалын томилгооны сураг эхнээсээ дуулдаж, зарим нь ажлаа авчээ. Тодруулбал өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар ШШГЕГ-ын даргаар Д.Дамдинцэрэнг томилжээ. Д.Дамдинцэрэн нь эрхзүйч мэргэжилтэй. Хуульзүйн ухааны доктор аж. 1988-1992 оноос Нийслэлийн Багануур дүүргийн 427 дугаар ангид төлөөлөгч, Ганц худаг, Тахир соёот, Авдрант зэрэг хорих ангиудад төлөөлөгч, дэд дарга, дарга, ШШГЕГ-ын  Тэргүүн дэд даргаар ажилласан туршлагатай юм байна. 


Мөн Ерөнхийлөгч Х.Баттулга зарлиг гаргаж, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зоригийг үүрэгт ажлаас нь чөлөөлсөн. Улмаар түүний орны хүнийг томилох шаардлагатай болсон юм. Тэгвэл Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгчид нийт дөрвөн хүн нэрээ дэвшүүлсэнээс хоёр нь нэрээ татжээ. Ингээд шүүгч н.Батсүрэн, Д.Ганзориг нар дээр санал хураалт явуулахад дээд шүүхийн шүүгч Д.Ганзориг олонхийн санал авсан байна. Тиймээс түүнийг Дээд шүүхийн Ерөнхий шүүгчээр томилуулах саналыг Ерөнхийлөгчид хүргүүлжээ.  Д.Ганзориг нь Улсын дээд шүүхийн Эрүүгийн танхимын шүүгчээр зургаан жил ажиллаж байгаа юм. 

 

Үүнээс гадна УИХ-аас ҮАБЗ-ийн дагуу шүүх, прокурор, АТГ-ын комиссор шүүгчдийг огцруулж, чөлөөлөх тухай хуулийг баталсан билээ. Энэ дагуу Ерөнхийлөгч Б.Баттулга Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Зориг, Ерөнхий прокурор М.Энх-Амгалан нарыг огцруулсан. Тэгвэл Ерөнхийлөгч Улсын ерөнхий прокурорын албан тушаалд Б.Жаргалсайхан, орлогчоор нь Ш.Эрдэнэбилэг нарыг томилохоор АТГ-т бичиг хүргүүлсэн байна. Хуулиараа Ерөнхийлөгч Улсын Ерөнхий прокурорыг томилох эрхтэй юм. 
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна