Тайландын хааны ордонд хулгай хийсэн монголчуудын хэрэг прокурорт шилжжээ

Админ
2019/04/04

Монголчуудын хулгайч занг дэлхий андахгүй болтлоо шуугиж байна. Сүүлийн нэг сарын хугацаанд Тайландад монголчууд хулгай хийж байгаад гурван удаа баригджээ. Хамгийн их шуугиан тарьж байгаа нь Хааны ордон байсан сүмд хийсэн хулгай.  Хааны ордон бол Тай хүмүүсийн "ариун газар" хэмээн дээдлэн хүндэтгэдэг. Ерөнхий сайдаасаа эхлээд жирийн иргэн нь хүртэл сөхөрч мөргөн, хүндэтгэл илэрхийлдэг газар. Гэтэл  Мөнхцэцэгийн Батболд, Сүхбаатарын Солонго, Гарамжавын Золзаяа гэх Монгол Улсын гурван иргэн өнгөрсөн долоо хоногийн пүрэв гаригт Тайландын хааны ордон үзэж байсан жуулчдын эд зүйлсийг хулгайлжээ. Тэд одоогоор Бангкок хотын цагдаагийн газрын цагаачдын хэлтэст саатуулагдаж байгаа аж.

Тайландын хааны ордон байсан, жуулчдын ихээр зорин ирдэг сүмийг үзэж сонирхохоор ирсэн АНУ-ын жуулчид бэлэн мөнгө, банкны карт болон бусад эд зүйлсээ хулгайд алджээ. Улмаар жуулчид хааны ордны цагдаагийн хэсэгт хандсанаар гэмт этгээдүүдийг хайж эхэлсэн байна.

Одоогоор тэдний хэрэг прокурорын байгууллагад шилжсэн байгаа ба бурхан шашны ариун дагшин газар хулгай хийсэн, бусдын банкны картыг зөвшөөрөлгүй ашигласан зэрэг зүйл заалтыг зөрчөөд байгаа аж.  


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна