Д.ТОГТОХСҮРЭН: У.ХҮРЭЛСҮХ НӨХӨН СОНГУУЛЬД ӨРСӨЛДӨХ БОЛОМЖТОЙ ХҮМҮҮСИЙН НЭГ

Админ
2019/04/30

Улс төрийн намууд Хэнтий аймгийн нөхөн сонгуульд өрсөлдөх хүсэлтээ яг одоо СЕХ-д өгч байна. МАН-ын тухайд өчигдөр Бага хурлаа хуралдуулж сонгуульд оролцох албан ёсны шийдвэрээ гаргасан юм. Энэ үеэр УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн “ Хэнтий аймгийн 42 дугаар тойрогтманай намаас нэр дэвшиж УИХ-д  сонгогдсон Д.Гантулга өнгөрсөн жил өөрийн хүсэлтээр гишүүний бүрэн эрхээсээ татгалзсан. Тиймээс УИХ  хоёр ч удаа шийдвэр гаргаж, нөхөн сонгуулийг 2019 оны 6 дугаар сарын 30-нд хийхээр товолсон. Энэ шийдвэрийн дагуу МАН өчигдөр 4 дүгээр Бага хурлаа хуралдуулж, сонгуульд оролцохоо албан ёсоор илэрхийлж, өнөөдөр холбогдох бичиг баримтаа СЕХ-д өглөө. Энэ нөхөн сонгууль улс төрийн нам, улс төрчдийн рейтингийг тодорхойлсон сонгууль болно. Нэр дэвшигчийн тухайд асуудал тодорхой болоогүй байна. Ирэх 5 сарын 24-28-ны хооронд Бага хурлаараа тодруулна. Албан ёсоор нэр дэвшихээ хүн илэрхийлсэн хүн манай намд байхгүй байна. Гэхдээ хэд хэдэг хүн яригдаж байгаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүх бол энэ сонгуульд өрсөлдөх боломжтой нэр дэвшигчдийн нэг” гэлээ. 

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна