Э.Баясгалан нь Чикагогийн Их сургуулийн Бизнесийн сургуульд Бизнесийн удирдлагын магистраа хамгаалснаар хөрөнгө оруулалтын гигант болох “Жэй Пи Морган Секюритийз”, мөн “Номура Секюритийз Интэрнэшнл” компаниудад ажиллах боломж олдож, менежерээс дэд ерөнхийлөгч болтлоо өсөн дэвшиж ажилласан байна.
Дунд сургуулиа Физик, математикийн гүнзгийрүүлсэн сургалттай 11-р дунд сургуулийг төгссөн тэрээр 2008 онд Болгар дахь АНУ-ын Их сургуулийг Бизнесийн удирдлагын бакалавр зэрэгтэй төгсжээ. Их сургуулиа төгсөөд эх орондоо ирж, уул уурхайн дэлхийн томоохон компаниудын нэг “South gobi resources” компанийн Монгол улс дах төсөл хэрэгжүүлэгч “South gobi sands” компаниас ажлын гараагаа эхэлсэн ажээ. Удалгүй “South gobi sands” компанийнхаа шугамаар Хонг Конг дахь төв оффист шилжин ажиллах болсноор, уул уурхайн дэлхийн хэмжээний төсөл хэрхэн явдаг, ямар эрсдэл, сорилт, боломжууд тулгардгийг илүү ойлгосон гэж тэрээр нэгэн ярилцлагадаа дурдсан юм.
Харин 2020 оны сүүлээс Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр сонгогдож ажиллах болсноор Э.Баясгалан Монголчуудад илүү танил болсон юм. Энэ ажиллах хугацаандаа Монгол улсын ашиг сонирхлыг тууштай хамгаалж, Монгол Улсын авах ногдол ашгийн хугацаа хэтрэлт, төслийн зардлын хэтрэлт гэх мэт асуудлуудад шүүмжлэлтэй ханддаж, үнэнийг ил гаргаж тавьдаг байсан нь ТУЗ-ийн гишүүний ажлаа өгөх шалтаг, шалтгаан болсон гэж зарим хүмүүс үздэг ажээ.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
202.9.47.34
Энэ Баясгалан жинхэн эх оронч бүсгүй байна. Монголд хулгайч, луйварчид төрийг атгасан учираас, эх орноо гэсэн залуусыг мохоосоор байна. Саяны ОТ-н сонсголоос, эх орноосоо урвасан яаж худлаа ярьдагийг, эх орноо гэсэн нь хэрхэн үнэнийг хэлж байгааг харлаа. Одоо энэ эмэгтэйг мэдлэг чадварыг ОТ-н шинэчилсэн гэрээний ажлын хэсэгт орж ажлуулах ёстой. Монголчууд ОТ-д эх орноо төлөөлөн ажилдаг “монгол” нэртэй “гадны тэжээврүүдэд” итгэх аргагүй боллоо.
Хариулах