Иргэдийн зорчих хөдөлгөөнийг дэмжих зорилгоор дараах хоёр чиглэлд богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байна. Үүнд: 

БЭ: 8 чиглэл 120 мянгат- Дүнжингарав худалдааны төв-  Нарантуул худалдааны төв Энэхүү богино эргэлтийн чиглэл нь 120 мянгат, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн, Дүнжингарав худалдааны төв, Нарантуул зах, Баянмонгол хороолол, Төв цэнгэлдэх хүрээлэн орчмыг холбож үйлчилж байна.

БЭ: 9 чиглэл Офицеруудын ордон- Нарантуул зах-  Дүнжингарав худалдааны төв Энэхүү богино эргэлтийн чиглэл нь Офицеруудын ордон, Номин худалдааны төв, Ахмадын хороолол, Нарантуул зах, Их Монгол хороолол, Дүнжингарав худалдааны төв орчмыг холбож үйлчилж байна.