Ардчилсан намаас “ӨӨРЧИЛЬЕ, БҮТЭЭЕ” үндэсний хөдөлгөөнийг өчигдөр /2026.08.24/ орон даяар албан ёсоор эхлүүллээ.   

Энэхүү хөдөлгөөн нь зөвхөн намын гишүүдийн хүрээнд бус, нэг сая иргэний оролцоонд тулгуурлан, улс орны өмнө тулгамдаж буй асуудлыг иргэдтэйгээ хамт тодорхойлж, бодит шийдлийг хамтдаа боловсруулах зорилготой.

5e18da84b49c4c8a993f55cea7771d8967e515fd96004305a49e173fc70f6627
Хөдөлгөөний хүрээнд өнөөдөр Баянгол дүүргийн 1–11 дүгээр хорооны иргэд, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, залуучуудын төлөөлөлтэй уулзаж, тэдний санал бодол, өдөр тутмын амьдралд тулгамдаж буй асуудлыг сонслоо.
d380d99b45dc4bb8a1d202657db9472e5c3fc48f21604f4d9156bb320bebf0f4 Уулзалтын үеэр иргэд тэтгэвэр, тэтгэмж, асаргаа, эрүүл мэнд, боловсрол болон нийгмийн бусад асуудлаар өөрт болон гэр бүлд нь тулгамдаж буй асуудлаа нээлттэй хуваалцаж, зөвхөн асуудлаа хэлээд зогсохгүй гарц, шийдлийн талаар өөрсдийн санал санаачилгыг дэвшүүлж, хамтран санал солилцлоо. f0c7143847714bae8c553d0ae822cb53