Иргэдийн өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж буй авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлөх хүсэлтэй нийтийн өргөдөлд өнөөдрийн байдлаар 100,402 иргэн гарын үсэг зураад байна.
Ингэснээр уг асуудлыг Улсын Их Хурлаар хэлэлцэх шатанд шилжиж байна.
Тус өргөдөл нь иргэний өмчилж буй, өөрийн болон гэр бүлийн хэрэгцээнд ашиглаж байгаа авто гарааш, авто зогсоолыг үл хөдлөх эд хөрөнгийн албан татвараас чөлөөлүүлэх зорилготой юм.








Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!