Боловсролын яамнаас танилцуулсан 2025–2026 оны хичээлийн жилийн бүтцийн дагуу бага ангийн сурагчид өнөөдөр хичээллээд амарна. Тодруулбал, энэ хичээлийн жил гурван улиралтай. Өвлийн амралтыг нэг долоо хоногоор сунгасан. Тиймээс бага ангийн сурагчид энэ сарын 15-наас эхлэн зургаан долоо хоног амарна.
Харин дунд ангийн сурагчид арванхоёрдугаар сарын 22-ноос эхлэн таван долоо хоног амрах юм. Ахлах ангийнхан мөн адил арванхоёрдугаар сарын 22-ноос амрах ч амралтын эхний долоо хоногт цахимаар хичээллэнэ гэж заажээ.
Сэтгэгдэл хараахан байхгүй байна. Та эхлээрэй!