Эхнэр нь тарваганы бөөр, нөхөр нь элэг, цөсийг нь залгисны улмаас нас баржээ

Админ
2019/05/02

Өнгөрсөн сарын 29-30-нд Баян-Өлгий аймгийн Ногооннуур суманд нэг гэр бүлийн хоёр хүн нас барсан. Уг хэрэг явдлыг  тарваган тахлын тохиолдол байж болзошгүй гэж үзэн тус аймагт хөл хорио тогтоосон. Ингэснээр Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс, Зоонозын өвчин судлалын үндэсний төвийн мэргэжлийн баг газар дээр нь ажиллаж, тандалт судалгаа хийж байгаа бөгөөд мэргэжлийн багийн дүгнэлт гарчээ. Энэ талаар Эрүүл мэндийн яамны Тандалт, шуурхай удирдлагын албаны дарга Д.Нарангэрэл “Эрүүл мэндийн яам, Улсын онцгой комисс болон Зоонозын өвчин судлалын  эмчийн баг газар дээр нь ажиллаж байна. Эхний ээлжинд Зоонозын өвчин судлалын эмчийн баг шаардлагатай эм тариа, оношлуур, аппаратаа авч явсан. Үүний дүр дүнд 19.00 цагийн орчимд шинжилгээний дүгнэлт гарч тарваган тахал мөн болохыг тогтоосон. Бидэнд одоогоор ирсэн мэдээллээр эхнэр нь бөөр буюу хүн мах залгисан, нөхөр нь элэг, цөс түүхийгээр нь залгисан байна. Бөөр, элэг, цөс буюу хүн маханд тарваганы үүсгэгч буюу бактер хамгийн их хадгалагддаг. Тэгэхээр энэ нь нөгөө хүндээ халдвар маш ихээр тараадаг. Ер нь түүхий тарваганы эд, эрхтэн идэх нь сайн гэдэг нь ШУ-аар нотлогдоогүй. Ам дамжсан ярианд итгээд ийнхүү түүхий мах залгисан нь нэг гэр бүлийн хоёр хүн амь эрсдэж, 0-12 насны дөрвөн хүүхэд өнчин үлдэх шалтгаан боллоо. Тун харамсалтай байна. Тарваганы эд, эрхтэнийг түүхийгээр нь залгиж болохгүй гэдгийг иргэдэд анхааруулмаар байна” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна