Тагнуулын Ерөнхий газар УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирыг шалгаж эхэлсэн үү

Админ
2019/05/14

Оюутолгойн ордыг ашиглах гэрээний хэрэгжилтэд шалгалт хийсэн УИХ-ын ажлын хэсгийн боловсруулсан танилцуулга  гишүүдэд хүрэхээс өмнө төсөл хэрэгжүүлж буй компанид хүрсэн нь дуулиан тариад байгаа. Хэргийн эзэн, хэнгэргийн дохиураар УИХ-ын гишүүн Эдийн засгийн байнгын хорооны дарга  Д.Дамба-Очир тодроод буй. Өөрөө ч хэргээ хүлээсэн. Ингэхдээ УИХ-ын чуулганы үеэр “Өнгөрсөн долоо хоногт "Оюутолгой"-н асуудлыг хэлэлцэхээр материалуудыг байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. АТГ-ын дүгнэлтээс бусад бүх материалыг гишүүддээ хүргүүлсэн. Нууцлалын чанартай хоёр материал байсныг мөн байнгын хорооны гишүүдэд хүргүүлсэн. Засгийн газар, Оюутолгойн хооронд хэлэлцээр, Дубайн гэрээнд хийсэн аудитын дүгнэлт байсан. Оюутолгойн хүсэлтээр 43 хуудас материалыг хүргүүлсэн. 43 материал дотор ямар ч нууцлалтай холбоотой материал байгаагүй. Оюутолгой тайлбар ирүүлсэн. Д.Дамба-Очир гэдэг хүн нууцлалын чанартай материал гаргасан юм байхгүй. Өнгөрсөн долоо хоногт гишүүд материалуудтай танилцаагүй учир хойшлуулсан. Бүх гишүүдэд тараахад болохгүй зүйлгүй” хэмээн мэдэгдсэн. Тэгвэл  Монгол Улсын эрх ашигт хамаарах нууц баримт бичиг задарсан гэх мэдээллийн дагуу тагнуулын байгууллага шалгах ажлыг эхлүүлжээ. Шалгалтын хүрээнд “Оюутолгой” компанид задруулсан байж болзошгүй гэх мэдээлэл нь нууцын ямар зэрэглэлд хамаарахыг хууль тогтоомжийн хүрээнд шалгаж тогтоох юм байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна