ТАНИЛЦ: Энэ намар нээлтээ хийж, үзэгчийг байлдан дагуулж буй Монголын уран сайхны 3 кино

Админ
2022/10/06

Энэ намар нээлтээ хийж, олон үзэгчийг байлдан дагуулж буй Монголын уран сайхны 3 киног танилцуулж байна.

“Ноён эмэгтэй”: Өнгөрсөн наймдугаар сард нээлтээ хийсэн Хувьсал продакшны “Ноён эмэгтэй” УСК олон үзэгчдээс өндөр үнэлгээ авах болов. Уг киног зохиолч С.Жаргалсайханы 20 жилийн өмнө бичсэн “Бид эрчүүдийг хүснэ” зохиолоос сэдэвлэн бичжээ. Шоронгийн эмэгтэйчүүдийн талаар өгүүлэх тус кино нь өнгөрсөн есдүгээр сарын 14-ны байдлаар энэ жилийн хамгийн анхны 100.000 давсан үзэгчтэй Монгол киногоор шалгарсан байна.

“Зура 2: Цурам ажиллагаа”: Фантастик продакшны бүтээл "Зура 2: Цурам ажиллагаа" кино мөн л үзэгчдийг байлдан дагуулав. Монголд суурьшиж байгаа Хятадын суурин тагнуулуудыг хөөн гаргах “Цурам-2” ажиллагааг зохион байгуулж байгаагаар киноны үйл явдал өрнөдөг. Мөн дээрх кино аравдугаар сарын 3-ны байдлаар хамгийн богино хугацаанд 150,000 үзэгчдийн хүртээл болсон бүтээл болжээ.

“Гадны нөлөөгүй”: Найруулагч Д.Галбаярын бүтээл “Гадны нөлөөгүй” УСК нээлтээ хийж урлагт хайртай олон мянгын үзэгчдийн хүлээлтийг эвдэж, сэтгэлийг дэвтээв. Тус киноны найруулга, агуулга, утга санааг олон үзэгчид магтан сайшааж байгаа юм. Мөн тус кинонд жүжигчин агсан Ц.Ганбаяр тоглосон гэдгээрээ онцлогтой байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна