Жүжигчин Б.Барслхагва Ninjee & Saraa's tailor -тай хамтран эрэгтэй хувцасны “BARS” брэндээ танилцууллаа

Админ
2022/10/18

Монголын хувцас загварын салбарт эрчүүдэд зориулсан гэх тодотголтой “BARS” брэнд шинээр мэндэллээ. Загварлаг, дахин давтагдашгүй ур хийцтэй, 100 хувь цэвэр арьсан хувцасны брэндийн үүсгэн байгуулагч нь жүжигчин Б.Барслхагва бол бизнесийн хамтрагчаар нь Ninjee & Saraa's tailor –ийн үүсгэн байгуулагч Г.Нинжбадгар ажиллажээ. 

Тэдний хувьд 2022 он бол брэндээ бүтээх, урлах, дэд бүтцийн ажлуудаа ажил хэрэг болгох үе шат байж шинэ оны өмнөхөн олон нийтэд “BARS” брэндээ танилцуулсан нь энэ. Тус брэндийн хувьд бүх арьсаа Монголдоо боловсруулж, Монголдоо үйлдвэрлэж, жижиг дунд үйлдвэрлэлийн салбарт 100 орчим хүний ажлын байрыг шинээр бий болгосон байна. 

Мөн эдийн засгийн энэ савалгаатай үед олон хүнд ажлын байр бий болгож, үндэсний брэндээ дэлхийн брэнд болгох том амбицтай “BARS” брэндийн хамт олон ирэх 5 жилийн хугацаанд хамтын ажиллагаагаа явуулах гэрээнд гарын үсэг зурлаа. Ингэснээр Монголын цэвэр арьсан хувцасны отгон брэнд болох “BARS” шинэ оны эхээр худалдан авагчдын гарт хүрнэ. Өмсөх тусам улам үнэ цэнээ бүтээх үндэсний үйлдвэрлэлийн “BARS” брэнд.




Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна