Сүхбаатарчууд 12 жил засагласан АН-ын Засагт муу дүн тавилаа

Админ
2023/06/19

УИХ-ын гишүүн, ЦХХХ-ны сайд Н.Учрал Сүхбаатар дүүргийн МАН-ын даргаар сонгогдож, тус дүүрэгт салхи эргэж эхэлжээ. Тодруулбал Сүхбаатар дүүргийн ИТХ-ын 4-р тойргийн нөхөн сонгууль өчигдөр 07:00-20:00 цагийн хооронд болж, Сүхбаатарчууд 12 жил засагласан АН-ын засагт муу дүн тавьжээ.

Сонгуулийн ерөнхий хорооноос гаргасан албан ёсны мэдээллээр тус дүүргийн  ИТХ-ын 4-р тойргийн нөхөн сонгуульд МАН-аас нэр дэвшсэн Цогтбаярын Гүенбат 404 санал буюу 52.26%-ийн саналаар ялалт байгуулжээ. 

Дашрамд дурдахад СБД-ийн Засаг дарга Х.Болормаа нь 12 жил засаглахдаа дүүргийн хөрөнгө оруулалтад хойрго хандаж, олигтой ажил хийгээгүй гэдгийг иргэд хэлж байна. Түүнчлэн дүүргийн төлөөлөгчдөө төсвийн мөнгөөр АНУ-руу аяллаар явуулж, бэлэг сэлт тараасан мэдээлэл гараад байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна