Г.ДАМДИННЯМ: Гурилын үнийг буулгах ёстой ч цаана нь тариаланчдаа яаж хамгаалах вэ?

Админ
2024/03/19

Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо, Төсвийн байнгын хорооны хамтарсан хуралдаанд УИХ-ын гишүүн Г.Дамдинням гурилын үнийн өсөлтийн талаар байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр “Ард түмний амьдрал хүнд байгаа хүнд гурил, хивгийг импортоос чөлөөлөх хуулийн төсөл орж ирж буйг дэмжиж байна. Тойргоороо явж, ард иргэдтэй уулзахад гурилын үнэ дээр маш их гомдол тавьж байна. Нөгөө талдаа тариаланчидтай уулзахад гурилын үнийн өсөлтөөс авч байгаа нь бага, үйлдвэрүүдэд орлого ашиг нь явчхаж байгааг ярьж байна. Тариаланчдыг гурилын үйлдвэрээр тусдаа харах ёстой юм билээ. Импортын татвараас чөлөөлөхөөр баахан хямд гурил, хивэг орж ирнэ. Энэ бол ард түмэн, малчдад хэрэгтэй. Гэхдээ цаана нь тариаланчдаа яах вэ? Гурилын үйлдвэрүүд энэ дээр 4-5 нугалсан ашиг хийж байгааг ЗГ-аас гаргасан тоо баримтаас харлаа. Тиймээс тариаланчдаа яаж хамгаалах вэ? Тариаланчдынхаа халуунд халж, хүйтэнд хөрж ургуулсан тариа будааны үнэ хэцүү байдалд орно шүү.

Энэ хүмүүс зээл авч эргэлтэд оруулах хэрэгтэй болно. Энэ хүмүүсээ яаж дэмжих вэ? Бусад улс орнууд тариаланчдадаа татаас өгөөд явдаг юм билээ. Хоёрдугаарт, тариаланч, ногоочидтойгоо уулзахад гурван хувийн зээлийг хоёр жилийн хугацаатай болгож өгсөнд нэлээд ам сайтай байсан. Энэ зээлээ үргэлжлүүлэх үү?

Одоо буцаад таван хувь болоод өсчихсөн юм байна? Энийг таван жил болгоод хүүг нь бууруулах хүсэлт тавьж байна. Энэ талаар ЗГ ямар бодлого хэрэгжүүлэх вэ?  


Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.21.107.51
    2024/03/19

    Eeriinh Ulsiin nets baihad gadnaas gorilla avch yaaj yum be? Hiliin tsaana 900 baigaa guril chini teevriin zardlaar orood he'd boloh ve? Guril in uniin taaz togtooj bolohgui yuu Tansag hereglee deed guril in ungiig undersgeed 1-2-r guriliin uniig buuruulj bolohgui gej uu?

    Хариулах