Л.ОюунЭрдэнэ: Дуулиан тарьсан 10 орчим хэрэг шүүх рүү шилжсэн

Админ
2019/06/11

Дуулиант 10 гаруй хэргүүд шүүхийн шатанд шилжсэн талаар бид мэдээлсэн. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ  “Эрдэнэтийн 49, 51 хувь буюу Стандарт банкны хэрэг, С.Зоригийн хэрэг,  Хөгжлийн банкны бондны хэрэг гэх хэргүүд “Дуусашгүй яриа” гэдэг шиг шалгаад дуусдаггүй байлаа. Эдгээр хэргүүд яг шүүхэд шилжсэн эсэхийг сайн мэдэхгүй байна. Засгийн газрын харъяа байгууллага буюу  ЦЕГ, ТЕГ-ын өгч байгаа мэдээллээр энэ хэргүүд боогдож дууссан. Прокурор дээр энэ хэргүүдийг татаж аваад уншилт хийж байна гэх мэдээллийг өгсөн. Прокурорын хянах үйл ажиллагаа дуусч байгаа юм байна гэсэн ойлголтой байгаа. Ирэх долоо хоногоос дуулиант буюу олны анхааралд байгаа эдгээр 10 орчим хэргүүд эхнээсээ шүүх рүү шилжинэ. Одоо монголын ард түмэн нүд цавчихгүй шүүхийг харах ёстой. Эрдэнэтийн 49 хувийн хэрэг дээр Хувьтөгөлдөрийн Идэр гэх шүүгч энэ хэргийг над дээр хуваарилчих. Энэ хэргийг шийдээд ажлаасаа гарсан ч яахав гэх утга бүхий зүйл ярьж байгаа гэх албан бус мэдээлэл бий. Тэгэхээр Х.Идэр гэх шүүгч Монгол улсын шүүгч биш Худалдаа хөгжлийн банкны шүүгч гэж харахаас өөр аргагүй байна. М.Батсуурь гэх маш энгийн ашиг сонирхолтой хүн өнөөдрийг хүртэл яагаад ажлаа хүлээлгэж өгөхгүй байна вэ гэдэг их эргэлзээтэй. Тиймээс шүүхийн байгууллагынханд хандаж хэлэхэд МУ гурван засаглалттай. Шүүх бол нэг засаглал нь шүү. Шүүхэд итгэх итгэл 5, шударга ёсны хүсэмжлэл 95 хувь болчихсон ийм хүнд нөхцөлд шүүгч хараат бусаар шийдвэр гаргахгүй бол маш хүнд нөхцөл рүү гулсана” гэлээ.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна