Л.Оюун-Эрдэнэ: Засаглал тойрсон чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй байна

Админ
2019/06/14

УИХ-ын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн төслийн хэлэлцэж байна. Энэ үеэр ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ өөрийн байр суурийг илэрхийллээ. Тэрбээр “Манай улс системын гажуудалтай байгаа нь үнэн. Хагас парламент, хагас Ерөнхийлөгчийн засаглалтай. Дэлхийд ийм засаглалтай дөрөвхөн улс байдаг. Хөгжил нь тийм ч өндөр биш. Энэ асуудлыг өнөөдрийн байгаа УИХ, ЗГ –аар төсөөлж болохгүй. Бидэнд одоо хоёр сонголт байна. Үндсэн хуулийн тулгуур зарчимуудыг өөрчлөхгүйгээр нэмэлт өөрчлөлт оруулах эсвэл шинэ үндсэн хуультай болох.

 

Шинэ ҮХ-тай болъё гэвэл цаг хугацаа их шаардана. Тиймээс бид ямар нэгэн байдлаар өөрчлөлт хийхгүй бол Засаглал тойрсон чөтгөрийн тойргоосоо гарч чадахгүй. 1990 оны ҮХ-ийн хэлэлцүүлгийг судалж байхад тухайн үед Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог байх уу, парламентаас сонгогддог байх уу гэдэг дээр хэрэв Ерөнхийлөгч ард түмнээс сонгогддог байвал гүйцэтгэх засаглалийн тэргүүн нь тухайн намын даргын хувьд хоорондоо зөрчил үүсч болзошгүй талаар дурдсан байсан.

 

Цаг хугацааг ухраагаад үзвэл тухайн үед яагаад Н.Энхбаяр, С.Баяр, Н.Багабанди нарын хооронд, Ц.Элбэгдорж, Н.Алтанхуяг нарын хооронд зөрчил үүсч байв. Энэ бүх зүйл ҮХ-ын системтэй холбоотой байх магадлал өндөр байгаа юм. Эдгээр хүмүүсийн зөрчлийг тухайн үеийн харилцаа эсвэл ямар нэгэн төслөөс болсон гэж үздэг. Гэтэл нүдэнд харагдахгүй тогтолцоо нь дээр, зөрчилдөхөөс өөр аргагүй байдал хүргэсэн давагдашгүй хүчин зүйл нөлөөлсөн гэж хэлж болно.

 

Учир нь Ерөнхийлөгч ард түмнээс сонгогдоно, мөрийн хөтөлбөр дэвшүүлнэ, санхүүжилт хэрэг болно. Санхүүжилт нь ЗГ-т байна. Ерөнхийлөгч Засгийн газарт чиглэл өгнө, хэрэв биелүүлэхгүй бол шантаажилна, болохгүй бол цөөнхтэйгөө нийлж унагана. Бид ийм байдлаар явж ирсэн болохоор урт хугацааныхаа бодлого дээр алдаа гаргаж ирсэн. Одоо бид хүнээ ч харах ёстой, тогтолцоогоо ч эргэж өөрчлөх ёстой. Бид өчигдрийн шүүмжлэх ёстой, өнөөдрийг дүгнэх ёстой, ирээдүйг бас төсөөлөх ёстой. Тиймээс ҮХ-ийн өөрчлөлт бол цаг үеэ олсон гэж миний хувьд бодож байна” гэлээ.

 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна