Бага насны хүүхдийг автомашины тэвшний хэсэгт тээвэрлэж яваад амь насыг нь хохироожээ

Админ
2019/08/12

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын хэлтэст өнгөрсөн амралтын өдрүүдэд нийт 458 дуудлагыг хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 296 дуудлага, мэдээллийг хүлээн авч, шалгалтын ажиллагаа явуулжээ.

Бүртгэгдсэн осол, хэргийн улмаас нийслэлд найман хүн гэмтэж, ноцтой зам тээврийн ослын улмаас орон нутагт нэг хүний амь нас хохирчээ.

 

Тухайлбал,

 

2019 оны наймдугаар сарын 10-ны өдрийн 20:30 цагт Дорнод аймгийн Сэргэлэн сумын нэгдүгээр багийн “Бага зос” гэх газар /Сумын төвөөс баруун тийш 35км/ шороон замд Kia Bongo автомашины жолооч Т нь 12 настай, эмэгтэй Х-г автомашины тэвшний хэсэгт тээвэрлэж яваад унагаж амь насыг нь хохироосон байна.

 

Мөн алба хаагчдаас хийсэн хяналт шалгалтын үеэр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 72 жолоочийг илрүүлэн хуулийн дагуу хариуцлага тооцсон байна. Иймд, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ замын хөдөлгөөнд оролцохгүй байхыг Тээврийн цагдаагийн албаас анхааруулж байна.


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна