Т
О
В
Ч

Онцлох
Сэдэв
tovch.mn
товч мэдээлнэ

ЧИНГЭЛТЭЙ ХАЙРХАН УУЛЫН ЭНГЭР БЭЛД 900-1000 ХҮНИЙ СУУДАЛТАЙ ЗАДГАЙ ТЕАТР НЭЭЛТЭЭ ХИЙЛЭЭ

2019 оны 08 сарын 19

Монгол Улсын Их Хурлын гишүүн Д.Ганболдын санаачилгаар Чингэлтэй дүүргийн 19 дүгээр хороо, Дээд салхит, Чингэлтэй хайрхан уулын энгэр бэлд цогцолсон “Эрдмийн задгай театр”-ын нээлтийн үйл ажиллагаа боллоо.

 

Нээлтийн үйл ажиллагаанд УИХ-ын гишүүн Д.Ганболд, Чингэлтэй дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Д.Бат-Эрдэнэ, Засаг дарга Ж.Эрдэнэбат, Засаг даргын Тамгын газрын дарга А.Дамцагдорж, Монгол Улсын Ардын багш, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор С.Дулам, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, доктор, профессор Д.Эрдэнэбаатар нар болон иргэд оролцлоо.

 

Нээлтийн арга хэмжээний үеэр Үндэсний урлагийн их театрын тоглолт, Чингэлтэй дүүргийн иргэдийн тоглолт, Ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын тоглолт, дүүргийн Засаг даргын дэргэдэх Шатрын өсвөрийн шигшээ багийн тамирчдын шатрын тоглолт зэрэг боллоо.

 

Эрдмийн задгай театрын талбайн хэмжээ нь 700м2 бөгөөд 900-1000 хүний байгалийн гантиг чулуун суудал, тайз зэргээс бүрдэх юм. Тус театр нь Чингэлтэй хайрхан уулын энгэр бэл байгальд цогцолсноороо онцлог бөгөөд энэ орчимд 19 нэр төрлийн 60 мянган мод тарьсан байна.

 

Театрын талбайг тохижуулахдаа эх орныхоо байгалийн гантиг чулуугаар зөв гурвалжин, тэг дөрвөлжин дүрсүүдийг ашиглан эртний монгол зурхайн ухааны бэлэгдлийг шингээхийг зорьсон бөлгөө. Талбайг дугуй хэлбэрээр засахдаа 4 ширхэг зөв гурвалжин, 3 ширхэг тэг дөрвөлжнийг үүсгэн байрлуулсан ба дорнын зурхайн 12 жилийг ивээл болон харш жилүүдээр нь харгалзан нэгэн зөв гурвалжин, тэг дөрвөлжний оройнуудад байрласан байхаар дүрсэлсэн төдийгүй өрнийн зурхайн 12 ордыг, бас монгол цаг тооллын уламжлалыг ч хадгалан дүрслэхийг хичээлээ.

 

Иргэд та бүхэн байгалийн сайханд амарч зугаалангаа Эрдмийн задгай театртаа соёл, урлагт шимтэн тухлан саатахыг урьж байна.

 


 

Сэтгэгдэл бичих

Сэтгэгдэл