В.В.Путин Монголын тухай юу гэж ярив

Админ
2019/09/02

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр Монгол Улсад айлчлан ирж байна. Владимир Владимирович Путиний Өдрийн сонинд өгсөн ярилцлагыг уншигчдадаа товчлон хүргэж байна.

 


Орос, Монгол хоёр улс зөвхөн түүх, газарзүйн хувьд ойрхон хөршүүд биш. Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлийн харилцаагаар нягт холбогдсон.


Бидний хамтын түүхийн хамгийн яруу тод, чухал үйл явдлын нэг нь японы цэргийг Халхын гол дээр хамтарч ялсан явдал юм.


Ширүүн байлдаан буюу 1939 оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 16-ны хүртэлх төгсгөлийн үед тэдгээр ангийн цэрэг Монголын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж түрэмгийлэгчдийг бут цохиод, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадсан


Халхын гол дээр байгуулсан ялалт цэрэг, улс төрийн чухал ач холбогдолтой байсан. Тэрхүү ялалт маань Япон улс 1941 онд Зөвлөлт Холбоот Улс руу довтлохоос татгалзсаны гол шалтгааны нэг байсан. Япон улсыг Дэлхийн хоёрдугаар дайнд оролцох явцыг удаашруулсан.


Аугаа их эх орны дайны хатуу ширүүн жилүүдэд Монгол Улс тусламж үзүүлснийг Орос улс талархалтайгаар дурсан санаж байдаг.


Өнөөдөр Орос, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн, олон талын шинж чанартай бөгөөд улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын болон бусад салбарыг хамарч байна.


-Монгол Улстай олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Ази тивд Орос улсын явуулж буй гадаад бодлогын тэргүүлэх чиглэл


Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс болон түүний харьяа дэд комисс, ажлын хэсгүүдийн чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажил үр дүнтэй явагдаж байна.


“Оросын төмөр замууд” буюу “РЖД” компани Монгол Улсын тээврийн гол суваг болсон "Улаанбаатар төмөр зам"-ыг шинэчлэхээр төлөвлөж байна


Оросын компаниуд Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэхийн хамт тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүдийн техникийн шинэчлэлд оролцож байна. 


Хил орчмын бүс нутагт хамтарсан дархан цаазат газруудыг байгуулах талаар хэлэлцээ явагдаж байна. 


Өнгөрсөн жил монгол малыг вакцинжуулах хүмүүнлэгийн хөтөлбөрийн хоёр дахь шат амжилттай хэрэгжиж дууссаны ачаар Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах ажил улам амар болох юм.


Орос улсын их, дээд сургуульд Монгол Улсын гурван мянга орчим иргэн суралцаж байна. Монгол оюутнуудад зориулж манай улсын төсвөөс жил бүр 500 тэтгэлэг олгож байна.
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна