В.Путин: Х.Баттулга бол дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер

Админ
2019/09/02

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин жүдо бөх сонирхдог нь МУ-ын Ерөнхийлөгч Х.Баттулгатай санаа нийлж, үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх боломжийг бидэнд олгодог хэмээн мэдэгджээ. Тэрбээр энэ сарын 3-нд Улаанбаатар хотод айлчлах юм.  

 

“Бидний нийтлэг ашиг сонирхол, сэтгэн бодох чадвар ойролцоо байдаг нь санаа нийлдэг хүмүүс гэж ярьдгийн адилаар маш хурдан харилцан ойлголцолд хүрэхэд тусалдаг. Ийм байдаг нь үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, талуудын хамтын ажиллагааны тулгамдсан асуудлуудыг ажил хэрэгчээр шийдвэрлэх, хэтийн төслүүдийг хэрэгжүүлэхэд ихээхэн амжилт гаргах боломжийг олгодог. Бид улс төрийн арга хэмжээ, эдийн засгийн чуулга уулзалтууд төдийгүй Жүдогийн ДАШТ-ий үеэр уулзахыг эрмэлздэг” хэмээн тэрбээр ярьсан байна. 

 

Мөн тэрбээр жүдо бол зүгээр нэг спортын төрөл биш ээ. Жүдо нь зоригтой байх, бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах, тэвчээр гаргах, амьдралын хүндийг даах, хэцүү нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарах зэрэг чанарыг бөх хүнд суулгаж өгдөг. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас жүдогоор ч, самбогоор ч хичээллэдэг, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер мөн гэдгийг мэднэ гэсэн байна. 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна