“Шилэн” Цогоо УБТЗ-ын ЕХ-ны орлогч даргаасаа чөлөөлөгджээ

Админ
2019/09/02

Цахим хэрэглэгчдийн дунд Шилэн Цогоо нэрээрээ танигдсан Б.Цогтгэрэл өмнөх Засгийн газрын үед Зам тээврийн яамны дэд сайдын албан тушаал хашиж, багагүй хэл дагуулсан. Д.Дагвадорж аварга хүртэл бухимдахад “Чи аваргаас станц би дижи-гээс Дэд сайд” хэмээн жиргэж, олон хүний эгдүүг хүргэсэн. Гэхдээ тэрбээр дэд сайдын суудалдаа удаан сууж чадаагүй юм. Засагтайгаа хамт “огцорсон” тэрбээр төд удалгүй Улаанбаатар төмөр зам хувь нийлүүлсэн нийгэмлэгийн ерөнхий хорооны орлогч даргаар томилогдсон. Энэ хугацаанд түүнийг чөлөөлөгдөх гэж байгаа талаарх мэдээлэл хэд хэдэн удаа чих дэлссэн. Өнгөрсөн жил гэхэд л  “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн хувь нийлүүлэгчдийн болон Ерөнхий хорооны хуралдаанаар түүнийг чөлөөлөх асуудал яригдана гэж байсан ч чимээгүй өнгөрсөн. Тэгвэл Шилэн Цогоо өндөр албан тушаалаасаа чөлөөлөгджээ. Чухам ямар шалтгаанаар ажлаасаа чөлөөлөгдсөн нь тодорхойгүй байгаа ч орных нь хүнийг аль хэдийнэ томилсон байна. Тодруулбал ЗТЯ-ны төрийн бичгийн дарга С. Батболдыг УБТЗ-ын Ерөнхий хорооны гишүүнээр томилсон байна.   
 


Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

    Сэтгэгдэл бичигдээгүй байна