Эрүүлжүүлэх байрны ачаалал, гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй дуудлага буурахгүй байна

Админ
2021/02/17

Нийслэлийнхэн 12 хоногийн хатуу хөл хорионы дэглэмд шилжсэн ч эрүүлжүүлэх байрны ачаалал буурахгүй байна. Тодруулбал, хоногт дунджаар 200-240 хүн эрүүлжүүлэх байранд саатуулагдаж байгаа аж. Түүнчлэн гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мөн буурахгүй байна.

Цагдаагийн ерөнхий газрын 102 дугаарт өчигдөр /2021.02.16/ 1193 гомдол мэдээлэл бүртгэгджээ. Үүнээс 1105 нь зөрчлийн шинжтэй байна. Өнгөрсөн хоногт гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй 133 дуудлага бүртгэгдсэн бол эрүүлжүүлэх байрт 219 хүн саатуулагджээ. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 49 жолоочийг илрүүлсэн байна.




Сэтгэгдэл (3)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.47.47
    2021/02/20

    Архи зарахаа болих хэрэгтэй

    Хариулах
  • 139.5.216.245
    2021/02/17

    Тэгнэ дээ, монголчууд болохоор аргагүй дээ. Дөвчигнүүр үү дээ бид нар.

    Хариулах
  • 66.181.187.49
    2021/02/17

    Архи пиво зарахаа боль

    Хариулах