Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо​ Хүний эрхийн Үндэсний комисст хандлаа

Админ
2021/02/20

Манай улсад цар тахал дэгдсэнтэй холбогдуулан өнгөрсөн жилийн хугацаанд хэд хэдэн удаа хатуу хөл хорио тогтоосон. Хөл хорионы үеэр тасралтгүй үүрэг гүйцэтгэсэн албаныхны нэг бол цагдаагийнхан. Гэвч хүн хүчний дутагдлаас болж 24 цагаар тулаа хийж, нийтээр амрах баярын өдрүүдэд илүү цагаар, долоо хоногийн амралтын өдрүүдэд хүртэл ажилласаар ирсэн цагдаагийн албан хаагчдын эрүүл аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрх нь зөрчигдсөөр байна. Зарим нь ажлын хүнд нөхцөлөөс улбаалж, эрүүл мэндийн асуудалтай тулгарсан тул Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо Хүний эрхийн Үндэсний комисст ханджээ.

Учир нь  дэлхий дахинд цар тахал тархсантай холбоотойгоор МУ-н хэмжээнд 2020 оны 1 дүгээр сарын 27- ний өдрөөс эхлэн Өндөржүүлсэн бэлэн байдал, Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт ээлж дарааллан шилжсэн. Энэ хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд бүрэн бүрэлдэхүүнээрээ ажиллаж ирсэн. 

Засгийн газрын  153 дугаар тогтоолын дагуу хүн хүч, орон тоо нэмэгдээгүйгээс улбаалж Цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид олон хоногоор 24/24 буюу тулаа гарч ажиллах, нийтээр амрах баярын өдрүүд, илүү цагаар болон долоо хоногийн амралтын өдрүүдэд ажиллаж байгаа ч Хөдөлмөрийн тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1 дэх хэсэг, 53 дугаар зүйлийн 53.1 дэх хэсэгт заасан нэмэгдэл хөлсийг нь тооцон олгоогүй байна.

 Түүнчлэн Монгол улсын Засгийн газраас 2021 оны 2 дугаар сарын 11 ний өдрөөс 23-ны өдрийг хүртэл хатуу хөл хорио тогтоосон. Гэвч энэ үед ажиллаж байгаа алба хаагчдыг халуун хоол ундаар хангахгүй байж /хоолны мөнгө өгөөгүй/ бүтэн 8 цаг гудамж талбайд хүйтэн нөхцөлд үүрэг гүйцэтгүүлж байгаа нь “Хүн бүр хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах … эрхтэй” гэх Монгол улсын Үндсэн хуулийн  16 дугаар зүйлийн 4- дэх заалтыг зөрчигдөж байна гэж Цагдаагийн алба хаагчдын эрх ашгийг хамгаалах холбоо үзжээ.


Тэд мөн ХЭҮК-д гаргасан гомдолдоо "Тус холбоо нь 2013 онд үүсгэн байгуулагдсан цагаас эхлэн өнөөдрийг хүртэлх хугацаанд цагдаа, дотоодын цэргийн алба хаагч, ажилтнуудын хууль ёсны эрх, ашиг сонирхлыг хамгаалах, байгууллага, алба хаагчдын амжилт бүтээлийг иргэд, олон нийтэд сурталчлах, алба хаагч, ажилтнуудын гэр бүлд дэмжлэг үзүүлэх, хууль, эрх зүйн зөвлөгөө өгөх зэргээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн. Энэхүү хугацаанд алба хаагчдаас ирж буй гомдол мэдээллийг шийдвэр гаргах түвшинд уламжлах, тэдний төлөөлөн дуу хоолойг хүргэх зэргээр олон асуудлыг шийдвэрлүүлэхэд нөлөөллийн үйл ажиллагааг явуулж ирсэн. 2013, 2014 онуудад алба хаагчдаас хөдөлмөрлөх эрх нь зөрчигдөж буй талаар маш олон гомдол мэдээлэл ирж байсан бөгөөд энэ бүхнийг нийгэмд түгээж, болж бүтэхгүй байгаа асуудлыг сошиал медиаг ашиглан хүргэж байсан. Энэхүү гомдол мэдээллийн мөрөөр тухайн үеийн ХЭҮКомисс анхаарал хандуулж цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн нөхцөл байдлын талаар хяналт, шалгалт судалгааны ажлыг зохион байгуулж ажилласан байдаг. Ингээд Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэлийн 4-р бүлгийн 4.3-д Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн асуудлаар тодорхой дурдсан байдаг.

Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комисоос 14 дэх илтгэлдээ Цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн талаар доор дурдсан дөрвөн саналыг тусгаж, шийдвэр гаргуулахаар хүргүүлсэн боловч өнөөдрийг хүртэл хэрэгжсэнгүй. 

1. Цагдаагийн ерөнхий газрын даргын 2014 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн 429 дүгээр тушаалаар “Нутаг дэвсгэр хариуцсан цагдаагийн газар, хэлтэс, дэд хэсгийн байранд тавигдах ерөнхий шаардлага” CS11–0244:2014 стандартыг хэрэгжүүлж, илүү цаг, амралтын болон бүх нийтийн баярын өдөр ажилласан алба хаагчдад хуульд заасан нэмэгдэл цалинг заавал олгож хэвших, шаардагдах төсвийг баталж өгөх; 

2. Засгийн газрын 2011оны 153 дугаар тогтоолын дагуу цагдаагийн газар, хэлтсийг бүтэц, орон тоогоор нь ажиллуулах асуудлыг яаралтай шийдвэрлэж, цагдаагийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийг хамгаалж, албаны үйл ажиллагааг хэвийн явуулах боломжийг хангах; 3. Цагдаагийн алба хаагчийг жил бүр эрүүл мэндийн дэлгэрэнгүй үзлэг оношлогоонд оруулах зардлыг төсөвт тусган баталж, нэгдсэн журмаар зохион байгуулах эрх зүйн орчныг бүрдүүлэх; 

4. Хөдөлгөөний аюулгүй байдал хангах чиг үүрэг бүхий алба хаагч албан үүргээ гүйцэтгэж байгаад зам тээврийн осолд өртсөн тохиолдолд тухайн асуудлыг гэмт хэрэг, зөрчил эсэхээс үл хамааран үйлдвэрлэлийн осолд тооцож, хуульд заасан нөхөн төлбөр олгож байх.

Дээр дурдсан саналууд нь өнөөдрийг хүртэл шийдвэрлэгдээгүй байгаа нь алба хаагчдын хөдөлмөрлөх эрх нь өнөөдрийг хүртэл ноцтойгоор зөрчигдөж байна гэх бүрэн үндэслэлтэй" гэсэн байна.


Сэтгэгдэл (19)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
  • 202.9.40.127
    2021/02/23

    Үнэн өвдөөд эмнэлэгт хэвтэх болоход ядахнаа төлсөн НДаатгалаасаа ХЧТАТэтгэмжээ авах эрхгүй шууд ээлжийн амралт авхуулж байна. Тэр бүү хэл ажил үүргээ гүйцэтгэж байгаад корона вирусын халдвар авсан цагдаагийн алба хаагчид хүчээр ээлжийн амралтыг олгож ХЧТАТ-ийг олгохгүйгээр зогсохгүй хөл хорионд бсан өдрүүдийг ажил тасалсантай ижил бүртгэж нөхөн олговор олгохгүй болоод байна. Өдрийн 8 цаг бүү хэл 24 цаг хоол ундгүй, уух усгүй үүрэг гүйцэтгэж цас идэж байгаа хүн бас байна. нэмэгдэл цалингаа байг гэхэд төлсөн даатгалаасаа үйлчилгээгээ авах эрхгүй, хүний эрхийг хамгаалах гэж ажилладаг мөртлөө өөрсдөө эрхээ хамгаалуулж чадахгүй олон нийтэд ч дээд албан тушаалтнууддаа ч хавчин дарамтлуулж доромжлуулж байна. үүнийг үнэхээр ажил болгож чадвал 1000 1000 залуус түүний ард сэтгэлээ чилээж суугаа 1000 1000 гэр бүл 1 удаа ч гэсэн бүтэн нойртой тайван хонох байх

    Хариулах
  • 202.9.40.100
    2021/02/22

    Хэн та нарыг цагдаа бол гэсийн дурандаа болчоод хуцаж гэнэ

    Хариулах
  • 202.9.40.100
    2021/02/22

    Цагдаа цагын найз эрийн муу цагдаа дандаа л машиндаа сууцан утсаа ухаад л тамхи татсан юмнууд л байдыншдээ энгийн иргэдэд дээрэлхүү сайд дарга хархаараа жа даргаа мэдлээ даргаа гэсэн хүмүүс л байдагшдээ

    Хариулах
    • 202.126.88.132
      2021/02/22

      Хуцаж байгаа шүү амиа яаая гэж байж цагаа тулхаар би цагдаад дуудна гэцэн хуцаад мөөрөөд явж байгаа даа

  • 202.126.89.66
    2021/02/20

    Манай аав хувцасаа өмсөөд гараад тор дүүрэн идэх юмтай орж ирдэг гэж үнэн байгаа

    Хариулах
  • 122.201.22.48
    2021/02/20

    Цагдаа хийхээ болчиочдээ. Нэмэлт урамшуулал олгохгүй гээ биздээ. Машиндаа суучаад утсаа ухаад тамхиа татаад байжийж цалинтай . Нэмэлт авии ч гэх шиг . Эрүүл мэнд ч гэх шиг тийм хэцүү байвал хийхээ болчихолдоо өөрийгөө эрүүл мэндээ бод. Цагдаагын л гэр бүл, цагдаагын эрүүл мэнд цагдаагын залуу нас гэсэн үзлээ больцгоо, Ийм юм ярихаасаа ичээсээ / цагдаа нараа, цагдаагын гэр бүлиййн гишүүдээ/ жинхэн эрхээ эдэлдэг нь цагдаа шүү. Ажлын хүнд нөхцөл нь юу вэ ? . Химийн хортой бодис уу, харин ч бусад салбарыг бодвол хамгийн эрсдэл багатай салбар шүү. Жаргал нь дэндэж..

    Хариулах
    • 103.229.121.29
      2021/02/21

      Зоргоороо хуцах юм ааа чам шиг юм шиг цагдаа хийж чадах уу айн чадахгүй гөлөгнүүд л ингэж утасны цаанаас хуцанлдаа арчаагүй гөлөг

    • 139.5.217.175
      2021/02/21

      ядаж цагдаагийн гэдэг үгээ зөв биччихээд хуцаач. чи чаддаг юм бол хийгээд үзээч. хүйтэнд гадаа зогсож эзэнгүй хэргийн хойноос шаналж нойр хоолгүй явж чадахуу...

  • 202.9.40.232
    2021/02/20

    Үнэн шүү зөв тэр зүгээр тэжээлгээд улсаас цалин аваад л байдаг цэргийн ангийн офицер ахлагч нарыг дайчлах хэрэгтэй

    Хариулах
  • 66.181.187.201
    2021/02/20

    Lalariin pop darga nariin chin soliorol ta nariin ger bul zaluu nas eruul mend geed xorvoogiin xamgiin saixan Duusgalaadaa xuvguudee..

    Хариулах
  • 139.5.217.53
    2021/02/20

    Tiishee handaad yag arga hemjee avch haragdaaraai yu ch hideggui gazriig tatan buulga

    Хариулах
  • 64.119.18.98
    2021/02/20

    Монголчууд улс орноо боддог, бусдыгаа боддог бол, зүгээр дүрэм журмаа бариад байдагсан бол энэ хүн ингэж юунд зовж байхав,

    Хариулах
  • 66.181.191.148
    2021/02/20

    эмч нар шиг илүү цагаал авдаг болчход болоо шүүдээ

    Хариулах
  • 192.82.74.152
    2021/02/20

    Turiin buruu shiidwerees bolj bn shuudee tdorhoigui shiidwerees bolj irgen tsagdaagyn dund yas haydag bdal ih bna. Shaardllagagui ued hul horij bsnaas uudsen shuudee huwiin mashiniig horih shaardlagagui bsan yum

    Хариулах
  • 66.181.182.138
    2021/02/20

    Өнөөдөр монгол улсад эрхээ хэзээ ч эдэлж чаддаггүй мөртөө ганц үг ганхийдэггүй ганцхан салбарын алба хаагчид байдаг нь цагдаа нар шүү. Дандаа залуучууд ажилладаг учраас насныхаа аагаар одоохондоо амьд мэнд яваад байдаг .Хэдэн жилийн дараа энэ олон залуусын амь нас, эрүүл мэнд ямархуу байх нь тодорхой. өнөөдөр хүний эрх гэж амтай бүгд шуугидаг атлаа яагаад зөвхөн энэ салбарын залуучуудыг орхидгийг гайхаад байдаг юм. Зөвхөн хорио цээрийн энэ үед ч биш, байнга л ажлын өндөр ачаалал, хөндлөнгийн дарамт шахалттай ажилладаг нь бүхний нүдэн дээр ил байдаг. Монгол улсын хөдөлмөрийн хуулинд илүү цаг ажилласны хөлс, ажил амралтын тухай заасан байдаг боловч энэ заалтууд зөвхөн цагдаагийн алба хаагчдад хамаардаггүй. Гэтэл тэр хуулинд цагдаагийн алба хаагчаас бусад гэсэн үг байдаггүй юм байна лээ. Энэ нь цагдаагийн байгууллагын удирдлагын тогтолцоо босоо байгаатай холбоотой байх. Хүнээ бодсон, тэдний төлөө гэсэн сэтгэлтэй олон дарга нар байдгийг үгүйсгэхгүй. Гэхдээ л олны дунд янз янз шүү дээ.

    Хариулах
    • 66.181.187.201
      2021/02/20

      Үнээн татаасгүй цагдаа бол шалны алчуур нохой

  • 202.9.46.189
    2021/02/20

    цагдаа нөхөртэй гэр бүл болох хэрэггүй дээ хүниихээ хувьд хамгиин муухай хүмүүс их зантай гэр бүлиин хүчирхиилэгчид эд нар эцэг эх нар нь маш эвгүй хүмүүс байдаг юм билээ том баасан шог гарууд

    Хариулах
  • 202.9.47.11
    2021/02/20

    shaal daa. mashindaa suuchaal duudaad baij baidag bz dee. heden tsaas hereg boluul zam deer garj zogschool

    Хариулах
    • 59.153.112.231
      2021/02/20

      Heden tsaas ugtsun bolod hutsad bgan. Vndesleltei yrij gomdloo gargaaarai. Uurinhuu buruugaas torguulichad biti hutsaj bai