“Зөв амьдрах ухаан” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаа, эхнэр Г.Амарсайхан нарт холбогдох шүүх хурал Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд болж байна.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020 оны арваннэгдүгээр сарын 17-нд Г.Загдаад зургаан жил хоёр сар, түүний эхнэр Г.Амарсайханд нэг жилийн хорил ял оноосон юм. Тэд анхан шатны шүүхээс гаргасан дээрх ялыг үндэслэлгүй хэмээн үзэж, давж заалдаад байгаа юм.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Г.Загдааг хүнийг хүчиндэх, хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүнийг хүчирхийлэх, хууль сахиулагчийг албан үүргээ биелүүлэхтэй нь холбогдуулан хүч хэрэглэсэн, хүч хэрэглэхээр заналхийлж эсэргүүцсэн гэм буруутайд тооцсон. Харин С.Амарсайханыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх гэмт хэргийг хүүхэд, жирэмсэн эмэгтэй, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй хүний эсрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн юм.
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
192.82.75.126
Yaagad haliunag hvchindsen notloh barimt oldsongui wee? Oldson bol ard tvmende vneng medegdeeche. Ard tvmen medmeer bn shde
Хариулах64.119.19.146
Arhichin gudamjnii hvmvvsiig ter amidrald dasgahiin tuld baga ch gesen daranguilal baihgui bol bolohgui shv de armid 60.70ond ymar bailaa ternees ilvv bj bailgah heregtei shv dee
Хариулах202.9.40.159
Энэ 2оор оролдоод яахав дээ.Түмэнд тустай ажил хийж явааулс .Ийм хэцүү хүмүүстэй ажиллаж бгаа юм чинь энэ зэрэгтэй авч яваа нь үнэн гайхмаар.
Хариулах66.181.178.211
Harin tiimee