Б.Сүндэрьяа ЦЕГ-т албан ёсоор гомдлоо гаргаж байна. #Шууд

Өмгөөлөгч Батсүх:

-          Цахим сүлжээнд миний үйлчлүүлэгчийн илэрхийлсэн байр суурьтай холбогдуулан олон нийтийн дунд эргэлзээ үүссэн. Тиймээс өнөөдөр албан ёсоор хууль хяналтын байгууллагад хандаж байна. Монгол улсын нэгдэн орсон олон улсын гэрээ конвенцууд гэж байдаг. 

Хүний эрхийг түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйл, Иргэний болон улс төрийн эрхийн олон улсын фактын 9 дүгээр зүйл, Монгол улсын Үндсэн хуулийн 16 дүгээр зүйлийн 13-т хүн халдашгүй чөлөөтэй байхыг хуульчилж өгсөн. Энэ эрх зөрчигдсөн гэж үзсэн учраас өнөөдөр миний үйлчлүүлэгч албан ёсоор УИХ-ын гишүүн Ц.Анандбазарт гомдлоо гаргаж байна. Учир нь энэ хүний хийсэн үйлдэл гурван төрлийн гэмт хэрэг үйлдсэн байна гэж үзсэн. 

Тодруулбал, МУ эрүүгийн хэргийн тусгай ангид заасан хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсан, Хүний бэлгийн халдашгүй байдалд халдаж, довтолсон, 13 дугаар зүйлийн 5 дугаар зүйлд Заналхийлэх буюу хүний өөрийнх нь хууль  ёсны ашиг сонирхолд нь гэмтэл учруулахаар мэдээ баримт байгаа мэтээр сүрдүүлсэн гэх үйлдлүүдэд шалгуулахаар цагдаагийн байгууллагад гомдол гаргаж байна. Хууль бүх хүнд тэгш үйлчилж, гэмт хэрэг үйлдсэн бол хариуцлага хүлээх ёстой.

 Түүнчлэн энэ гомдол Б.Сүндэръяа гэх хувь хүний асуудал биш. Мөнгөтэй эрх мэдэлтэй хүмүүст гутаагдан доромжлогдсон олон зуун эмэгтэйчүүдийн асуудал байгаа учраас хууль шүүхийн байгууллага гадны ямар нэгэн нөлөөнд авталгүйгээр шударгаар шийдвэрлэнэ гэдэгт итгэж байна. Магадгүй амь нас, эрүүл мэнд нь эрсдэл үүсэх магадлалтай.