Монголын чөлөөт бөхийн холбооны ээлжит бус их хурал өчигдөр /2022.03.19/ болж, холбооны Ерөнхийлөгчөөр “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэнг сонгожээ.
“Нэгэн зорилгын төлөө нэгдмэл сэтгэлээр урагшилцгаая” уриатай ээлжит бус их хурлаар МЧБХ-ны сүүлийн 13 жилийн талцал хуваагдал, үл ойлголцлыг эцэс болгож, холбооны 29 гишүүнтэй Удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг баталжээ.
Тухайлбал, МЧБХ-ны Тэргүүн дэд Ерөнхийлөгчөөр Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатар, Дэд Ерөнхийлөгчөөр П.Гансүх, Ерөнхий нарийн бичгийн даргаар П.Буяндэлгэр нарыг сонгожээ.
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Цагаан сарын барилдааны өмнө Үндэсний бөхийн холбооны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, Төрийн ордонд Үндэсний спортын анхдугаар их чуулганыг зохион байгуулан үндэсний спортын холбоодыг нэгтгэсэн.
Саяхан Монголын сагсан бөмбөгийн холбооны талцал хуваагдлын асуудлаар хоёр талын төлөөлөлтэй уулзаж, сагсчид ч талцал хуваагдлаа хойш тавьж нэгдэн ажиллахаа илэрхийлээд гарцгаасан.
Тэгвэл энэ удаа МЧБХ-нд үүсээд байсан үл ойлголцол, хуваагдлын асуудалд ч анхаарал хандуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Я.Содбаатараар дамжуулан тус холбооны эв нэгдлийг хангах ажлыг хийсэн бололтой.








Бех хэруул 2 салахаасаа енгерсен байх аа, угаасаа энэ хэруул чинь бех гээч юмны мен чанараас уудэлтэй тул хэруулгуй бех байх боломжгуй ээ, тур зуур намждаг нь л юу юм бэ гэхээс
Ene 1 owgon tetgewrtei garaach e yum yumand oroltsool ywj bh mongotei huniigl songoh baihaldaa
Өсөхөө холбоо бүрт явж байх пм.
Badamsuren , Sodoo nar chuluut buh medlee yu? yostoi l turiin mungu uildaggui gej unen ymdaa
Төриын өмчиын мөнгө уйлахгүй
Өнгөн дээрээ л мөнгө хараад нэгдмэр дүр эсгэж байгаа юм!!!
Худлаа нэгдэх хуваагдмалаасаа хортой
Балай бөх хэнд хэрэгтэй юм
sodbaatar gj hiisen ymgui rnd tendl tuuj yvhiima