"Вертекс Майнинг Партнерс” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Х.Хашчимэгтэй уулзаж тодрууллаа. Тэрбээр “2018 оноос хойш Ухаа худаг компанид туслан гүйцэтгэгчээр ажиллаж байна. “Ухаа худаг” уурхай дахь энэ төслөөр компанийнхаа үйл ажиллагааг өргөжүүлэх, техник тоног төхөөрөмжөө шинэчлэх шаардлага үүссэн. Тухайн үед Засгийн газраас экспортыг дэмжих бодлогыг хэрэгжүүлж байсан. Энэ бодлогыг дэмжих зорилгоор хөгжлийн банкнаас том төслүүдийг санхүүжүүлж зээл олгосон.

Манай компанийн зорилго нь Хөгжлийн банкны зээлийн шаардлагад нийцэж байсан учраас бид тавьсан шаардлагын агуу зээлийн хүсэлтээ 2019 оны 5-6 сард өгсөн. Банк нэлээд олон сар маш удаан хугацаанд судалсан. Зээлийн хороо, цаашлаад ТУЗ-ын хурлаар орж батлагдаад хагас жилийн дараа буюу 2020 оны нэгдүгээр сард 33 тэрбумын зээлийг олгосон.



Энэ зээлээс манай компанийн данс руу нэг төгрөг ч орж ирээгүй. Шууд Хөгжлийн банкны хяналт дор манай компанийн техник, тоног төхөөрөмж худалдаж авсан байгууллагууд руу шилжүүлэгдсэн. Бид энэ зээлийн барьцаанд  зах зээлийн ханшаар үнэлгээ хийлгэхэд 90-ээд тэрбумаар үнэлэгдэх үл хөдлөх, хөдлөх хөрөнгүүд болон зээлээр авсан техник тонор төхөөрөмжүүд зэргийг бүгдийг барьцаанд тавьсан.
 Энэ зээл нь жилийн 12.97%,  сарын 1.07  хувийн хүүтэй. Өнөөдрийг хүртлэх хугацаанд зээлийг хоцрогдол үүсгэхгүйгээр төлсөөр ирсэн.  Зөвхөн хүүнд нь  9.6 тэрбумыг бид төлчихөөд байгаа. 


Цар тахлын улмаас манай компани жил гаруй хугацаанд сул зогсолт хийлээ. Энэ хугацаанд ажилгүй, орлогогүй болсон нь маш хүнд туссан. Тийм учраас зээлийн үндсэн төлбөрийн хоцрогдол үүссэн. Гэсэн ч өнөөөдрийг хүртлэх хүүгээ төлсөөр ирсэн. 


Одоо бид шинэ төсөл рүү орж байна. Энэ төсөл маань амжилттай хэрэгжиж бид  ажилтай болсон учраас орлоготой болж байна. Тиймээс бид үндсэн төлбөрөөсөө 3.2 тэрбумыг төлчихөөд байгаа. Цаашид шинэ төсөл маань үргэлжлээд явбал бид зээлийн хоцрогдлоосоо энэ наймдугаар сард гарахаар байна. Энэ ондоо багтаад бид үндсэн зээлийн төлбөрөө төлөөд дуусгана гэж ярилаа.