МҮОХ-ны VIII чуулган Шангри-Ла зочид буудалд өнөөдөр болж, МҮОХ-ны Ерөнхийлөгчийн сонгууль явагдаж өндөрлөжээ. Ерөнхийлөгчид гурван хүн нэрээ дэвшүүлсэн ч Монголын жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга нэрээ татаж буйгаа албан бичгээр мэдэгдсэн байна. Ингэснээр МҮОХ-ны Тэргүүн дэд ерөнхийлөгч, ОУОХ-ны гишүүн Б.Баттүшиг, Монголын биатлоны холбооны ерөнхийлөгч Э.Мөнх-Очир нар ерөнхийлөгчийн төлөө өрсөлджээ.
Санал хураалтад 180 төлөөлөгч оролцох ёстойгоос 165 нь саналаа өгч, ирц 91.6 хувьтай байв.
Дүн гарахад 151 хүн Б.Баттүшигт, 12 хүн Э.Мөнх-Очирт санал өгч, хоёр санал хүчингүй болсон байна. Улмаар Б.Баттүшиг 92 хувийн саналаар ялалт байгуулж, МҮОХ-ны 14 дэх Ерөнхийлөгчөөр сонгогдсон байна.








Хөөё монголчуудаа хулгайчын хүүхдүүд ингээд толгой суугаад байхимуу
ТОЛГОЙТЫН алтыг гадныханд зарж баяжсан сү. батболдын хүү. Аав шигээ төр бараадаж ашиг хайгаад байвал удахгүй дээ.
Өндөр боловсролтой ажил хийх чадвартай залуу хүн. Залуучуул ажиллах цаг үе шүү.
Хар түүхтэй сда гуудаас арай нэг нь гарчээ