Монголын үндэсний олимпын хорооны VIII чуулган болж, Ерөнхийлөгчөө сонгосон талаар мэдээлсэн. Тэгвэл МҮОХ-ны тэргүүн дэд, дэд ерөнхийлөгчөөр  МҮОХ-ны ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгч Ч.Наранбаатар,  Монголын каноэгийн холбооны ерөнхийлөгч О.Одбаяр нар сонгогдсон бол Гүйцэтгэх зөвлөлийн гишүүдээр Монголын триатлоны холбооны ерөнхийлөгч Ц.Сандуй хамгийн олон санал авч улиран сонгогджээ. 

Түүнээс гадна Монголын байт харвааны холбооны дэд ерөнхийлөгч Т.Амаржаргал /66 санал/, Монголын чөлөөт бөхийн холбооны ерөнхий нарийн бичгийн дарга П.Буяндэлгэр /65 санал/, Монголын хөлбөмбөгийн холбооны ерөнхийлөгч А.Ганбаатар /64 санал/, Монголын ширээний теннисний холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Ч.Амарсанаа /61 санал/, Монголын гандболын холбооны Ерөнхийлөгч Д.Жаргалсайхан /61 санал/ нар бусдаасаа хамгийн олон санал авч, МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөлийн гишүүнээр сонгогдсон байна.

Хуралдааны дараа МҮОХ-ны шинээр сонгогдсон Гүйцэтгэх зөвлөл анхны хуралдаанаа хийжээ. Хурлаар МҮОХ-ны ерөнхий нарийн бичгийн дарга Э.Бадар-Ууганыг үүрэгт ажилд нь улираан ажиллуулахаар болсон байна. Олимпын аварга Э.Бадар-Ууган 2017 онд МҮОХ-ны геснекээр томилогдож байсан билээ.