#Шууд: ХУД-т 12 байршилд 183 гараашийг чөлөөлж иргэдийн саналаар тохижилт хийгдэнэ...
Хан-Уул дүүргийн Засаг даргын орлогч С.Сайнбаяр:
- Нийслэлд гарааш чөлөөлөх ажил ид өрнөж байна. Иргэд олон нийт ч мөн энэхүү ажлыг дэмжиж байна. Хан-Уул дүүргийн хэмжээнд нийт 183 гараашийг чөлөөлнө. Саяхан 17 дугаар хороонд 27 гарааш буулгасан. Өнөөдөр 2 дугаар хороо буюу 65 дугаар сургуулийн ойролцоо 23 гарааш буулгахаар ажиллаж байна. Чөлөөлсөн талбай дээрээ олон нийтээс санал авч, ногоон байгууламж, зам талбай, тоглоомын талбай байгуулах эсэхийг шийдвэрлэнэ.
- Газрын эрх нь ашиглах, эзэмших, өмчлөх гээд гурван янз байдаг. Гэвч иргэд үүнийг тэр бүр мэддэггүй. Гараашуудад газрын ашиглах эрх олгодог. Тиймээс буулгаж байгаа гараашууд маань бүгд ашиглах эрхийн хугацаа дууссан. Ямарваа нэг газрийн эзэмших, ашиглах хугацаа нь дууссан бол төрд эргүүлэн өгөх ёстой.







Маш зөв цагаан толгойтой баатар хулгайчын балаг