Засгийн газрын ээлжит хуралдаанаар хэлэлцсэн асуудлын талаар холбогдох албаныхан мэдээлэл өглөө.
Эрчим хүчний сайд Н.Тавинбэх:
- Баруун аймгуудын өнөөдрийн хэрэглээ 35 МВт байдаг. Эрдэнэбүрэнгийн станц 90 МВт-ын хүчин чадалтай усан цахилгаан станц. Өөрөөр хэлбэл, ногоон эрчим хүчээр урт хугацаанд баруун бүсийн эрчим хүчийг дотоодоосоо хангах боломжтой болно гэсэн үг. Тус усан цахилгаан станцын барилга угсралтын ажил эхлэх бэлтгэл ажил бүрэн хангагдсан.
Гэвч нөлөөлөлд автаж байгаа иргэдийн асуудал хүндрэлтэй байна. Нөлөөлөлд автаж буй иргэн гэдгийг тодруулбал, усан цахилгаан станц баригдахтай холбоотой шинээр бий болох усан сангийн газарт ажиллаж, амьдарч байгаа нутгийн мал бүхий 270 өрх айл буюу 1251 иргэн байна. Өнөөдрийн эрх зүйн зохицуулалтаар нөлөөлөлд авсан иргэдэд зөвхөн үндсэн хөрөнгийн үнэлгээг хийж нөхөн олговор олгодог. Харин нөхцөл байдлаас хамаарч, Засгийн газар дээр нөхөн олговрыг нэмэгдүүлэх чиглэлээр ярилцаж байна. Биет бус нөлөөллийг үнэлэх талаар ЭХЯ дээр санал боловсруулаад Ерөнхий сайдтай зөвшилцсөн. Ирэх 7 хоногийн Засгийн газрын хуралдаанаар эцэслэн шийдвэрлэнэ.
- Монгол улсын Эрчим хүчний онцлогт тохирсон салбар бол усан цахилгаан станц. Өнөөдөр хэдийгээр манайд бага, дунд хэмжээний станцууд байгаа ч системийн хэмжээнд тохируулга хийх чадамжгүй. Нар салхины үйлдвэрлэл тогтвортой биш. Тиймээс усан цахилгаан станцуудад онцгой анхаарч байна.
- Нөлөөлөлд автаж буй иргэдийг ойлгож байна. Бэлчээрийн даац хэтэрсэн, газрын гарц муудсан энэ үед малчин өрхүүд нүүдэл суудал хийхэд шинээр өвөлжөө, хаваржаа барих хэцүү байгаа нь ойлгомжтой. Гэхдээ Засгийн газар шинэ эх үүсвэр болох Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцыг хэрэгжүүлнэ. Иргэдтэйгээ ойлголцож зөвшилцөнө. Нөлөөлөлд автсан иргэдийн амьжиргааг дордуулахгүй байх арга хэмжээ авна. Энэ нь малчин өрхүүдэд шинэ газарт суурьшихад боломжийн хэмжээний санхүүгийн дэмжлэг болно.
Улс орноо хөгжүүлэх, баруун аймгуудыг цахилгаанаар хангаж, гаднаас эрчим хүч авахгүй байх арга хэмжээ авч байхад ямар сонин сэтгэхүүтэй хүмүүс вэ нөхөн олговор л авах гэж шунаж байгаа тэнэгүүдэд юу ч битгий өг
ЭХЛЭЭД 28 нь өвөлжөө байсанчинь 285 болоо шаасан, гишүүн болгон нэг айл буулгаад идэх хэмжээ нь улам их болоол байна да.. энэ олон тбб ууд бол мөнгө илэх нүх сүв шүүү !!!