#Шууд: Э.Бат-Үүл шүүх хуралд өөрийн биеэр оролцож байна.

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Нийслэл хотын дарга асан Э.Бат-Үүлд 2021 оны арванхоёрдугаар сарын 16-ны өдөр дөрвөн жилийн хорих ял оноосон. Тэгвэл Э.Бат-Үүлд холбогдох давж заалдах шатны шүүх хурал яг одоо үргэлжилж байна. 

Өмгөөлөгчийг зүгээс давж заалдах шатны хуралд Э.Бат-Үүлийг биечлэн оролцуулах хүсэлт тавьж, шүүх хүсэлтийг хүлээн авсан билээ.