#Шууд: Төв талбай дээр Авилгын хууль болон үнийн өсөлтийг эсэргүүцэн иргэд суулт зарлаж байна.


Иргэн О.Отгонтөгс:

- Анх авлига албан тушаалын хууль надад хууль яаж үйлчилдэг юм бэ гэдгийг судалж эхлээд энэ хуулийг ярьж эхэлсэн. Хоёр жил болж байна. Эрх баригчид бүх зүйлийг ковид руу чихэж байна. Одоо үнийн өсөлт, шатахуун, валютын ханш тартагтаа тулчихаад байна. Амьдрахад үнэхээр хүнд болж байна. Авч байгаа цалингаас чинь үлдэж байгаа мөнгө байна уу. Хариуцлага ярих гэхээр хууль нь алга. Нийгмээ өөрчилмөөр байна.  Засгийн газар огцроод юу ч өөрчлөгдөхгүй. Гагцхүү хуулиа л өөрчилье. Бид эх орондоо хөдөлмөрлөөд, олж байгаа цалин маань амьдралд хүрэлцдэг тийм л нийгмийг хүсэж байна. 

- УИХ-ын дарга нь иргэдээ хэмнэлтийн горимд шилжээрэй гэж хэллээ. Үнэндээ бидэнд хэмнэх юм алга. Харин төр засагт хэмнэх юм их байна. Хөшөө, барилгаас эхлээд Бээжингийн Соёлын төв гээд л хэмнэх юм өчнөөн байхад талх, коланы хууль ярьж орж ирэх юм. Тэсгэл алдаж байна шүү дээ. 

- Авлига албан тушаалын хуулийн 22.1-т, тухайн албан тушаалтныг 40 сая төгрөгөөр торгоод, нийтийн албан тушаал хаших эрхийг нь 2-8 жил хасдаг. Энэ ял биш. Жишээ нь 15 тэрбум төгрөг идчихээд 40 сая төгрөгөөр торгуулчихаад 8 жил төрийн албанд ажиллахгүй байж хэн ч чадна.