Хоёр хуваагдсан АН-ынхан хаврын улс төрийн синдромд нөлөө үзүүлэх оролдлогыг хийж байна. Өнөөдөр намын дүрмээс гажуу сунгаа явуулж, ганцаараа санал хураалт явуулсан О.Цогтгэрэлийн талынхан хуралдаж, Х.Баттулгыг АН-ын даргаар ёсчлон батлах арга хэмжээг зохион байгуулав.

Зэрэгцээд Төв талбай дээр жагсаал өрнөж, “Монос” анагаахын сургууль, “Тэмүүжин” бөхийн сургууль, МУИС, МУБИС болон ШУТИС-ийн оюутнууд цугларч, үнийн өсөлтийн эсрэг эсэргүүцлээ илэрхийлж байна.

Гэвч оюутнуудын энэ удаагийн эсэргүүцэл нь тэдний өөрсдийн дуу хоолой яг мөн эсэх нь эргэлзээтэй байна. Учир нь тус жагсаалыг Х.Баттулга, “Монос”-ын эзэн Л.Эрдэнэчимэг нар зохион байгуулалттай эхлүүлж, оюутнуудад тус бүр 50 мянган төгрөг тараасан гэх шуум тарж эхэлжээ. 

Залуучууд үнэхээр өөрийн үзэл бодлоо илэрхийлж, байр сууриа сонсгоно гэсэн бол цаг үе, үйл явдлын талаар хангалттай тайлбар өгөөд зогсож байх байлаа. Гэвч мөнгөөр жагсаж байгаа оюутнууд хэвлэлийнхэнд яриа өгөхөөс татгалзан, дайжиж байгаа нь энэ удаагийн жагсаал Женко Х.Баттулгын “уламжлалт”, санхүүжилттэй, бохир жагсаал уу гэх хардлагыг төрүүлжээ.  

Урд хөршид дэгдсэн Ковид-19 цар тахлын хямрал намжихтай зэрэгцээд хойд хөрш болон Украины хооронд хурцадмал асуудал үүссэн нь Монгол Улсад төдийгүй дэлхийн бүхий л улс орнуудад шууд нөлөөгөө үзүүлээд эхэлсэн.

Үнийн өсөлт, хил гаалийн хямрал нь дан ганц Монгол Улсын зовлон биш гэдэг нь ойлгомжтой харагдаж байгаа ч АН-ын улс төрчид эдгээр бэрхшээлийг дотоод улс төрдөө ашиглаж, нийгэм эдийн засагтаа зорилготой хямрал нэмэхээр улайрч байгаа нь аймаар...